Улаанбаатар
Луу жилтэнд эерэг сайн өдөр
2017-3-14

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 17. Ангараг гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин