Аавуудад гэр бэлэглэнэ
2017-03-14

09:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газрын Удирдах ажилтны зөвлөгөөн Стандарт, хэмжил зүйн газарт болно. Зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцоно.


10.00 цагт: Хотын дарга С.Батболд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн "Мишээл экспо" дахь салбарт иргэдтэй уулзана. 


10:00 цагт “Соёлын төв өргөө”-нд Нийслэлийн Боловсролын газар, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороотой хамтран, төрийн өмчийн 131 сургууль, 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 94 сургууль 407 цэцэрлэг, насан туршийн боловсролын найман төвийг хамруулан “МОНГОЛ ХҮН” аяны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулна.


10:00 цагт: Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Куба улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нар  Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллана. 


11.00 цагт: Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны II сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын III байрны 204 тоот мэдээллийн танхимд болно. 


11:00 цагт: ХБНГУ-аас Монгол Улсад хийж буй дээд хэмжээний айлчлалтай уялдуулан “Германд төгсөгч 1000 төлөөлөгчийн чуулган”-ыг зохион байгуулах тухай УИХ-ийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга болон Монгол Германы гүүрээс Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11.00-13.00 цагт: Эрүүл мэндийн яамны сургалт мэдээллийн төвд фокус судалгааны төвөөс семинар зохион байгуулна. Тамхи татахтай холбоотой сонирхолтой судалгаа танилцуулах, сурталчилгааг хэрхэн хийдэг тухай арга технологи танилцуулна.


12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Ард түмний онц түр зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


15:30 цагт: “Тэнгэрлэг аав” тоглолтын орлогоос өрх толгойлсон гурван аавд гэр бэлэглэнэ. Арга хэмжээ Монгол бөхийн өргөөнд болно.


 

Shuud.mn
Сонин хачин