Трамп, Си нар ирэх сард уулзана
2017-03-14

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа базааж эхэлсэн талаар Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээллээс иш татан “NHK” агентлаг мэдээлэв.

 

Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жон Списер сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Хоёр тал уулзалт хийхийг зөвшөөрсөн” гэж хэлжээ.

 

АНУ-ын Флорида мужид ирэх сарын 7-ны өдөр Онлайн хэвлэл мэдээлэлийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана. “Уг дээд хэмжээний уулзалтад Си Зиньпин оролцоно” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

 

Трамп, Си нар хоёр Солонгосын таагүй харилцаа, Өмнөд Солонгосын хил дээр байршуулсан Америкийн пуужин эсэргүүцэгч төхөөрөмж, маргаантай бүс нутгийн асуудлаар ярилцаж магадгүй байгаа талаар орон нутгийн хэвлэлийнхэн онцолж байна.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллирсон Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд маргааш Бээжин хотноо ажлын айлчлал хийх юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
vanga
2017-03-14
TELGER CHACHAG gedeg shig:
Mongol ch bish oros vh bish hel baina. Nertei huniig nereer n duudaach malaa. SHI JINPIN meduu tenegee.
2017-03-14
kkkk:
UGUI EROOO ENE MUU 2 UULZAAD YADGIIN MANAI HUZUUGUITEI L UULZVAAS ARAI UR DUNTEI SH DEE
2017-03-14