Давж заалдах шатны шүүх хурал эхэллээ
2017-03-14

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Тус хурлаас  шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон. Харин анхан шатны хурлын шийдвэрийг шүүгчдийн болоод хохирогчдын тал хүлээн зөвшөөрөөгүй юм.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан С.Оюун шүүхийн шийдвэрт эргэлзэж буйгаа илэрхийлж, "Захиалагч"-ийг ил болгохыг шаардсан юм. Тиймээс хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж байна. 

 

Шүүхээс Т.Чимгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч  Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэх юм. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эбээ-Батүүл-Хурц нар энэ 3-хүнийг хэлсээр хэлмэгдүүлж олон жилийн ял өгч сэтгэл санааны дарамтанд оруулж үхүүлээд энэ хэргийг дуусгавар болгох төлөвлөгөөтэй юм биш үү Үхэх хүртэл нь хэргийн төрийн нууцад хамааруулж замхаруулна
2019-02-14
Зочин:
YUN SHUUGCHIIN TAL WE? SHUUGDEGCHDIIN TAL GEECHEE , W. BATAA GUAY ,
2017-03-14
Зочин:
YUN SHUUGCHIIN TAL WE? SHUUGDEGCHDIIN TAL GEECHEE , W. BATAA GUAY ,
2017-03-14
aaa yaya:
YANA DA DARGA NAR NEGIIGEE ALAAD ZOGSOHGUI MUUSAIN ARDUUDIIGAA HORHOI GJ UZEHGUI EEE DARGA NAR L HUN ARDUUD BOL YU CH BISG YUM BN DA .ZA HARJ L BAIY .ER NI NEG ARCHIJ HAYHGUI BOL BOLOHOO BAIH NI DEE TA MINI
2017-03-14