Улаанбаатар
Шотланд тусгаар улс болох уу
2017-3-14

 

Их Британи болон Умард Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтах Шотланд тусгаар улс болох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга дахин зохион байгуулахаар болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тус улс 2018 оны арванхоёрдугаар сар эсвэл 2019 оны нэгдүгээр сард санал асуулга явуулахаар төлөвлөж буй гэнэ.

 

Уг асуудлаар Шотландын эрх баригчид ирэх долоо хоногийн эхээр Британийн Засгийн газартай хэлэлцэх, уулзалт зохион  байгуулахаар болсон талаар Шотландын тэргүүн сайд Никола Старжен мэдэгдлээ.

 

Тэрбээр “Сонголт зөвхөн шотландчуудын гарт бий” гэж хэлэв.

 

Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Их Британийг Европын холбооноос гарах ажлыг эхлүүлэхээ зарласан билээ. Орон нутгийн хэвлэлүүд “Шотланд болон Европын холбооны асуудал Ерөнхий сайдыг эмзэглүүлж байна” хэмээн мэдээлжээ.

 

“Шотланд тусгаар улс болох уу?” гэх асуудлаар өнгөрсөн 2014 оны есдүгээр сард бүх нийтийн санал асуулга болсон билээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 55 хувь нь “Шотланд, Их Британийн бүрэлдэхүүнээс гарах нь хэтэрхий эрсдэлтэй” гэсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЦУС ШИНГЭЛЖ, СУДАС ЭРҮҮЛЖҮҮЛЭГЧ ЛИ ЭР КАН:
ЦУС ШИНГЭЛЖ, СУДАС ЭРҮҮЛЖҮҮЛЭГЧ ЛИ ЭР КАН ДАРАЛТ ИХСЭХ нь тархи – зүрх судасны хатуурал нарийсалтай шууд хамааралтай Харвалт, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх бөгөөд СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛЖ тархи – зүрх -бөөрний цусан хангамжийн дутагдал, хүндрэл нь харвалт, шигдээс – ишеми, бөөрний дутагдал, Хөлийн судас нарийсч бөглөрснөөр хөлөө тайруулах хүртэл эмчилгээнд ордог билээ. Тэгвэл эдгээр эмгэгүүдээс эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлж цусаа шингэн байлгахыг хүсвэл ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Ли Эр Каны үйлчилгээ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА - Альфа линолейний хүчил ALA, - Гамма линолейний хүчил GLA, - Эйкозапентаены хүчил EPA, Омега-3 - Докозагексаений хүчил DHA, Омега-3 - Ногоон цайны полифенол - Токоферол Е витамин зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил ҮНЭ 1 курс- 3 сар хэрэглэх 680’000₮, 1 сараар хэрэглэх нь 240’000₮ Лавлах утас 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2017-03-14
Зочин:
Угаасаа л үүн ийг хүсдуг улс биз дээ
2017-03-14