25 суудалд 38 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ
2017-03-14

 

Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэл өчигдөр дуусгавар болох байсан ч сунгажээ. Учир нь нийтээр тэмдэглэх баяр болон амралтын өдрүүд бүртгэлийн үйл явцтай давхцаж таарсан нь зарим нэр дэвшигчийг бичиг баримтын бүрдлээ хангах, дэнчин, хураамжаа төлөхөд хүндрэл учруулсан талаар Дотоод сонгуулийн хороонд санал, хүсэлт ирсэн байна. Тиймээс нэр дэвшигчдийг бүртгэх хугацааг энэ сарын 15 буюу ирэх лхагва гариг хүртэл сунгахаар болжээ. 


Өчигдрийн байдлаар Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 620 хүн лавлагаа авчээ. Тэднээс материалаа бүрдүүлж татвараа төлсөн буюу нэр дэвших эрхээ авсан 374 хүн байна. Харин аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ. 


Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа энэ сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин ирэх сарын 2-ны өдөр АН-ын бүх гишүүд Дотоод сонгуульдаа оролцож саналаа өгөх юм. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene AH garuud demchin mongogui l bol darga bolj bolohgui gedeg hatuu zarchimtai yum aa daa. Aragui ch yum uu doo. Uildel uil hudlul bolgonoo idej uusan mongooroo hemjeed surtsan humuus yum zailah heregtei mongoloos
2017-03-14