АТГ-ынхан Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна
2017-03-14

 

Авлигатай тэмцэх газраас “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн яаманд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаа эхлүүлжээ.

 

Ажлын хэсэг тус яаманд энэ сарын 13-17-ний өдрүүдэд ажиллахаар төлөвлөсөн бөгөөд  тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг болон бусад газар, хэлтсийн удирдлагуудтай уулзаж, шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулсан байна.  

 

Мөн холбогдох тушаал шийдвэрүүд, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авалтын байдал, түүний шийдвэрлэлтийн байдалтай танилцаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор тус яамны албан хаагчидад хамруулан сургалтыг зохион байгуулжээ.

 

эх сурвалж: АТГ.мн

Shuud.mn
Сонин хачин