Улаанбаатар
Хар өнгийн машины эзнийг тогтоожээ
2017-3-14

 

2017 оны 2 дугаар сарын 15-ны орой 23 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хүүхдийн 2 дугаар эмнэлэгийн зүүн талд байрлах "Хүннү" зочид буудлын урд замд зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байсан марк, улсын дугаар тодорхойгүй хар өнгийн суудлын автомашин нь явган зорчигч Б-г мөргөснөөс 1-р эгнээнд явж байсан T.Pruis маркийн автомашинд явган зорчигч мөргүүлж амь нас нь хирсон хэрэгт хар өнгийн тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байсан билээ.

 

Уг хэрэгт УБХЦГ-ын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Toyota Crown маркийн автомашины жолооч О болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Шагал:
Яаж т1
2017-03-14
Зочин:
Яаж т1
2017-03-14