Хонхорын замд осол гарчээ
2017-03-14

 

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 53 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж  арга хэмжээ авчээ.

 

Өнгөрөгч өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 262 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Зам тээврийн осолд зорчигч хэлбэрээр 2, явган зорчигч хэлбэрээр 3 нийт 5 хүүхэд өртжээ. Эдгээрээс БЗД-ийн нутаг Хонхорын замд амины N.Sunny маркийн А жолоочтой автомашин амины T.Chaser маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 16 настай М, 13 настай О нарын 3 хүн гэмтсэн ноцтой осол бүртггэгдсэн байна.

 

 

Замын Цагдаагийн Алба

Shuud.mn
Сонин хачин
danadaa sogtuu yu ta
2018-05-03