Улаанбаатар
ТӨБЗГ-т ажиллаж эхэллээ
2017-3-14

 

Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Дөлгөөн-р ахлуулсан ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүн Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Л.Нарантуяа тус газрын дарга Ц.Ням-Осор болон хэлтэс, албадын удирдлагуудад  "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг удирдамжид заасан чиглэлтэй уялдуулан танилцуулсан байна.

 

Ажлын хэсэг тус газрын удирдлагуудын тушаал, шийдвэрүүдтэй танилцаж эхэлсэн бөгөөд албан хаагчдыг "мерит" зарчмаар томилдог эсэхийг нягтлан холбогдох албан тушаалтануудтай уулзаж, ярилцаж  өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байдал, цахим бүртгэлийн програм хангамж, тендерийн цахим системийн хэвийн ажиллагаа зэрэг ажлуудтай танилцаж эхэлсэн байна. 

 

Удирдамжийн хүрээнд 3 дугаар сарын 16-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдад сургалт, мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: атг.мон

Shuud.mn
Сонин хачин