Ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлнэ
2017-03-15

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А295 тоот тушаал “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу ипотекийн зээлийг ипотекийн зээлээр баталгаажсан бонд(ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна.

 

Шинэ журам батлагдсанаас хойш 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 2042 иргэний ипотекийн 8 болон 5 хувийн зээлийг бүрэн шийдвэрлээд байна.

 

Үүнд:

2016.10-р сард – 35.7 тэрбум төгрөг – 481 зээлдэгч /8%/

2016.10-р сард – 10.92 тэрбум төгрөг – 169 зээлдэгч /5%/

2016.11-р сард – 24.6 тэрбум төгрөг – 373 зээлдэгч /8%/

2016.12-р сард - 23.8 тэрбум төгрөг – 268 зээлдэгч /8%/

2017.01-р сард – 23.6 тэрбум төгрөг – 365 зээлдэгч /8%/

2017.02-р сард 24.3 тэрбум төгрөг – 396 зээлдэгч /8%/ Монголбанкны санхүүжилтээр ипотекийн 5 болон 8 хувийн зээлд хамрагдаад байна.

 

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хүрээнд Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй боловч ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг 2018 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ.

 

Монголбанк 2017 оныг дуустал ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хүрээнд үргэлжлүүлнэ. Санхүүжилтийн бусад хэсгийг Монгол Улсын Засгийн газраас улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэх юм байна. 

 

Эх сурвалж: Монгол Банк

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Dandaa hudlaa yarih umaa haana bna inotekiin zeel ugch bgaa bankuud bvgd zogsson munhbayar Erdene bat nar mash hudalch gargasan togtool juram ni heregjidegui odoo boltol tag edniig hudlaa yarisan tuluu ajil hiigeeguin tuluu hatuu shiitgeh heregtei 100-mkv 8 hamaruulah bolloo geed baisan bvvr tag ta nariig shiitgeh udur irnee
2017-03-15
молиго билээ ха ха АН-даа хэл наад үгээ МАН-д хам:
молиго билээ ха ха АН-даа хэл наад үгээ МАН-д хамаагүй ээ
2017-03-15
молиго билээ:
молиго билээ ха ха АН-даа хэл наад үгээ МАН-д хамаагүй ээ
2017-03-15
000:
80mkv 100 mkv bolgono gesen yaasan bee?
2017-03-15
молиго билээ ха ха АН-даа хэл наад үгээ МАН-д хам:
молиго билээ ха ха АН-даа хэл наад үгээ МАН-д хамаагүй ээ