Малайзад байгаа Хойд Солонгосчуудыг албадан гаргана
2017-03-15

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайз улсад байхдаа бусдад хорлогдож амиа алдсан билээ.

 

“Уг хэргийн ард Пхеньян бий” хэмээн Малайзын эрх баригчид мэдэгдсэний дараахан хоёр улсын дунд таагүй харилцаа үүссэн билээ.

 

Малайз мөн Куала Лампур хотноо суугаа Хойд Солонгосын бүрэн эрхт Элчин сайд Кан Чолыг эх орноосоо хөөсний хариуд Пхеньян хойдод байгаа малайзчуудыг хил давахыг хориглож, нэг үгээр барьцаалсан билээ.

 

Тэгвэл Малайзын эрх баригчид эх оронд нь байгаа Хойд Солонгосын 50 иргэнийг албадан гаргахаар болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Ойрын хугацаанд Малайзад байгаа хойдуудыг албадан гаргах гэнэ. Мөн Малайзын Саравак хотноо байгаа хойдууд тус улсыг 48 цагийн дотор орхин гарахаар болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин