78 обьектыг цахилгаан халаагуурт шилжүүлжээ
2017-03-15

Нийслэлийн Bэргэжлийн хяналтын газраас Улаанбаатарын зургаан дүүрэгт хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Мэргэжлийн хяналтын 269 улсын байцаагч 1962 обьектод хяналт шалгалт хийж, 1524 мэдэгдэх хуудас, 27 албан шаардлага, 9 акт, 5645.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн 78 обьектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 6 обьектийн зуухыг бүрэн шаталтат зуухаар солиулсан байна. Одоо 30 обьектыг цахилгаан халаагуур тавиулахаар бэлтгэл хангуулж байна.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, ЖАЙКА байгууллагатай хамтран нийслэлийн төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 51 халаалтын зуухны байгууламжид хяналт шалгалт хийж, 15 зуухны хаягдал утаанд хийн хэмжилт хийж, 6 аж ахуйн нэгжид халаалтын зууханд үнс баригч тоног төхөөрөмж суурилуулах, ашиглалтын талаар зөвлөгөө өгч зөрчил гаргасан 28 аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага, хэмжилтийн дүнд үндэслэн 15 дүгнэлт, Бишрэлт пропертиз ХХК, Библийн сургалтын төвийн халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоох 2 акт, 3840.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилллалаа. Шалгалт үргэлжилж байна.


Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийн дэглэмийг мөрдөж ажиллаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын Агаарын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.5 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлэх зэрэг арга хэмжээ авна.

 

Shuud.mn
Сонин хачин