160 аж ахуй нэгжийн 60 хувь нь алдагдалтай ажиллажээ
2017-03-15

Эдийн засгийн байнгын хорооноос орон нутгийн өмчит компаниудад шалгалт хийх, дүнг танилцуулах үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгчээ. Энэ дагуу тус газраас ажлын хэсэг байгуулагдан 21 аймгийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. 

 

Шалгалтад орон нутгийн өмчит болон оролцоотой 18 хязгарлагдмал хариуцлагатай компани (ХХК), 3 хувьцаат компани (ХК) , 1 нөхөрлөл, 138 үйлдвэрийн газар (ОНӨҮГ) нийт 160 хуулийн этгээд хамрагдсан байна.

 

2016 оны тайлангаар нэгтгэлд хамрагдсан 160 хуулийн этгээдэд 5476 ажилтан, албан хаагч ажиллаж 105.6 тэрбум төгрөгийн орлого олж, 111.9 тэрбум төгрөгийн зардал гарган 7.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Хамрагдсан 160 аж ахуй нэгжээс 94 хуулийн этгээд буюу 60 хувь нь алдагдалтай ажилласан байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин