Улаанбаатар
Эгэл байлдагч “Эх орны цэрэг” наадмыг өнгөлөв
2017-3-15

 

1989 оноос эхлэн зохион байгуулагдсан “Эх орны цэрэг” яруу найргийн наадам өнөөдөр 25 дахь удаагаа өчигдөр /2016.03.14/ зохион байгуулагдлаа. Тус яруу найргийн наадамд анх удаа цэргийн алба хаагчид түрүүлэв.

 

Энэ жилийн наадамд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагчдын зэрэгцээ ЗХЖШ, ҮБХИС, Зэвсэгт хүчний 17 анги байгууллагын төлөөлөл, Хилийн цэргийн ахмад дайчид зэрэг 40-өөд яруу найрагч оролцлоо. Үүнээс Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Г.Ган-Эрдэнэ Тэргүүн байрын шагнал хүртэв.

 

Наадмын дэд байрын шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч М.Амархүү, Гуравдугаар байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, дэд хурандаа П.Батнайрамдал, Тусгай байрын шагналыг яруу найрагч Л.Туяа нар хүртсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
MGL ulsion tuluu zutgie gej helie
2017-03-15