Төрийн алба хаагчдын эрх зөрчигдсөн талаар мэдээлнэ
2017-03-16

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11:00 цагт "Хүний эрх шударга ёс хөгжлийн төв" НҮТББ-с Төрийн жинхэнэ албан хаагчдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ

 

Тусгаар тогтнолын талбайд

 

11.00 цагт “Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээ болно. Цэргийн парад жагсаж “Дөл” тэмцээний аваргуудад шагнал гардуулна. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь оролцоно. УТАС: 91113191

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 БСШУЯ, РЦНК, ОХУ-ын ЭСЯ-наас хамтран зохион байгуулж буй “Оросын боловсролын үзэсгэлэн ЭКСПО 2017”-ын талаарх мэдээллийг сонирхоорой.

 

Нийслэлийн Хангарьд ордны хэвлэл мэдээллийн төвд

 

11.00 цагт “Дэлхий усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг угтан “Хаягдал ус-Нөөц баялаг” сэдэвт хэвлэлийн бага хурал төвд болно. Хэвлэлийн хуралд БОАЖЯ, МБОИЗ болон эрдэмтэн судлаачид оролцоно.

 

Сүхбаатарын талбайд

 

14.00 цагт Ой хээрийн түймэр хамгийн их гарах эрсдэлтэй Тусгай хамгаалалттай газар нутгийн 14 Хамгаалалтын захиргаадад иж бүрэн тоноглосон галын машиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. 2015 оноос ХБНГУ-аас манай улсад хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд галын автомашин болон, байгаль хамгаалагч нарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгөх юм. Арга хэмжээнд БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол, ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Ёоахим Фухтел, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Щтефан Дуппел, Хамгаалалтын захиргаадын дарга нар болон бусад албаны хүмүүс оролцоно

 

Солонгос улсын элчин сайдын яамны хурлын танхимд

 

18.00 цагт Үргүйдлийн асуудалтай хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх шинэ төв нээгдэж байгаатай холбогдуулан Монгол улсад 3 дахь үр шилжүүлэн суулгах төвийн нээлтийн ажиллагаа болох гэж байна. Утас: 88098020

Shuud.mn
Сонин хачин