Дамаск хотноо амиа золиослогч этгээд 31 хүнийг хөнөөжээ
2017-03-16

 

Сирийн нийслэл Дамаск хотноо террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Халдлагаар 31 хүн амиа алдаж, 45 хүн шархтсан талаар албаныхан уламжлав. Амиа золиослогч этгээд Дамаск хотын шүүхийн байрны гадна өөрийгөө егүүтгэсэн байна. Уг халдлагаас хэдхэн минутын дараа Рабах дүүрэгт байрлах нэгэн зоогийн газрын өмнө нэг этгээд өөрийгөө егүүтгэж, 20 хүнийг гэмтээсэн аж.

 

Эрх баригчид дээрх цуврал халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий хэмээн мэдэгджээ.

 

Гэхдээ тус бүлэглэл одоогоор халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг эсэргүүцсэн олон мянган иргэн өнгөрсөн 2011 оны дөрөвдүгээр сард эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Уг жагсаал даамжирч, иргэний дайны хэмжээнд хүрсэн билээ.

 

Иргэний дайны улмаас 310 мянган амиа алдаж, таван сая хүн эх орноосоо дүрвэжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
mongol:
ed nariin hoino evre juduud baigaa baihaa.
2017-03-16