Олны анхаарал татсан, онц хүнд хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
2017-03-16

 

Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан, онц хүнд хэргүүдэд прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүллээ. Тухайлбал :

 

  • Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан "Украйн Улсын иргэн А нарын 5 этгээд урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэл, боомт бус газраар Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор гадаад улсад гаргахыг хориглосон 128.000.000 төгрөгийн үнэлгээтэй 8 ширхэг идлэг шонхор шувууг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх эрүүгийнхэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

  • Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгасан "БНХАУ-ын иргэн W нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Х-н гар, духны хэсэгт 6 удаа заазуурдаж, онц харгис хэрцгий аргаар алсан, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрт нь байсан 4 настай А-ын зулайн тус газарт заазуурдаж алсан, мөн 12 настай Б-ын толгойн тус газарт заазуурдаж хүнд гэмтэл учруулан санаатайгаар алахыг завдсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

  • Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан "2014 онд Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим санд бүртгэлийн ажилтнуудын нэвтрэх эрхийг хууль бусаар ашиглан нэвтэрч гадаад улсаас Монгол Улсад сэлбэгээр оруулж ирж угсран, албан татвар төлөхөөс зайлсхийсэн тээврийн хэрэгслүүдэд улсын дугаар, гэрчилгээг олгож, бусдаас хээл хахууль авсан” гэх Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Д нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

  •  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан "гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авсан” гэх Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц нарын нэр бүхий 36 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шилжүүлжээ.

 

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин
Dan:
Hello everyone in this forum i am little bit ashamed to share this marvelous story about a great herbalist who helped me enlarge my small penis size through his herbal mixture cream, i was heartbroken before because i have a very small penis about 3 inches which was so annoying and shameful i could not satisfy my wife in bed ,,my marriage was really breaking and i needed help urgently, i have used pills, vaccines, drugs, surgery but none worked...so one faithful day as i was browsing through the internet i saw few comments on a forum about how MARK HARRY from UK testified of how he helped him enlarge his penis and also cured his MOM diabetes type 2 disease,,i contacted him through his email purenaturalhealer@gmail.com he replied and gave me steps to follow and i did just as he said ,and he sent me the herbal cream to me through UPS and i received it within 4 days and used the herbal cream for just 14 days to my greatest surprise my penis that was 3 inches before enlarge to 10.5 inches long when fully erected ,for just two weeks of using his herbal mixture cream ,,wow my wife loved me more and was so happy that i can satisfy her very well now in bed ,,i even last longer than before thank you so much Priest Salami for making life a better one to live in ..so if you are out there having similar problems please contact him now on his email purenaturalhealer@gmail.com or WhatsApp and call him on +2348143757229 thanks
2023-04-11
яамай:
ямар элэнцгийн олны анхаарал татсан хэрэг вэ? Юу далдална гэж бодоо вэ гарчиг нь хэрэгтэй байждээ
2017-03-16