“Приусны босс”-ууд Солонгосыг зорино
2017-03-16

 

“Микроны босс” уран сайхны киноны хоёрдугаар анги “Приусны босс” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийж, кино театруудын дэлгэцнээ гарч байна.

 

Киноны уран бүтээлчид энэ сарын 18,19нд БНСУ-ын "Seoul Cinema"-ийн дэлгэцнээ "Приусны Босс" киногоо гаргахаар болжээ.  Мөн цаашлаад АНУ-д ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан тус улсад киногоо гаргахаар зэхэж буй аж.

 

Микро автобусны жолооч, кондуртор нарын амьдралын тухай өгүүлсэн “Микроны босс” инээдмийн  уран сайхны кино 2013 онд хийгдэж, дэлгэцийн бүтээл болж байв. Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал ажиллаж, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр гол дүрд тоглож байсан. Тэгвэл тус киноны үргэлжлэл болох “Приусны босс” уран сайхны кинонд реппер Gee гол дүрд тоглосон бөгөөд киноны зохиолыг гаргасан. Дүрүүдэд МУСТА О.Долгор, Б.Батмаа, Ц.Цэрэнболд, Б.Болд нар тоглосон.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hangarid:
go prus to boss
2017-03-18