Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцроод буй Пак Ын Хэ энэ сарын 21-нд прокуроруудад байцаалт өгөхөөр болсон талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.
Экс Ерөнхийлөгч байцаалт өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр “Би прокуроруудтай хамтран ажиллах болно. Мөн асуусан асуултад үнэн зөвөөр хариулах болно. Би буруугүй гэдгээ батлах болно” гэж мэдэгджээ.
Уг мэдээллийн Пак Ын Хэгийн өмгөөлөгч Сон Бём Гю баталсан байна.
Пак Ын Хэ өөрийнх нь нэр холбогдоод буй авлигын дуулиантай ямар ч холбоогүй, “Энэ бол гүтгэлэг, сайтар найруулсан жүжиг” хэмээн мэдэгдсэн билээ. Тэрбээр нэр төрөө сэргээхийн тулд байцаалт өгөх болно хэмээн өмнө нь мэдэгдэж байсан ч хэдхэн өдрийн дараа бодлоо өөрчилсөн юм.
Тус улсын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчөө буруутай хэмээн үзэж, суудлаас нь огцруулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |