Э.Амартүвшин “Травиата”-д гоцолно
2017-03-16

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрөөр Ж.Вердийн "Травиата" дуурийг тоглох гэж байна. Дуурийн Жермоны дүрд МУГЖ Э.Амартүвшин гоцолно.

 

Э.Амартүвшин Германы Кийл хотын театр, Италийн Сан-Карло театр зэрэг дэлхийн томоохон театрт ажиллах гэрээ байгуулж тоглолтоо хийгээд байна. Тэрбээр Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголетто-ын дүрийг Итали, Герман улсын театрын тайзнаа нийт 20 гаруй удаа бүтээгээд амжжээ.

 

Э.Амартүвшин Кийл хотын дуурийн театрт Ж.Вердийн Риголетто дуурийн Риголеттод 15 удаа тоглохоор гэрээ байгуулсан бөгөөд одоо гурван удаа тоглолт хийх аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин