Төрийн 22 мянган албан хаагч ажлын байраа орхижээ
2017-03-16

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд "Хүний эрх шударга ёс хөгжлийн төв", Монголын нам бусчуудын холбоо, Татварын төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 

 

 

"Хүний эрх шударга ёс хөгжлийн төв"-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 22 мянган төрийн жинхэнэ албан хаагч ажлын байраа орхисон гэх статистик мэдээллийг хэлэв. Тэдний 7000 гаруй нь улс төрийн  намын харьяаллаас үүдэж, өөрсдөө өргөдлөө өгсөн. Гэтэл төрийн албан хаагчдын тоо өнгөрсөн оноос 2000 гаруйгаар нэмэгдсэн байна гэв.

 

Ц.Оюунбаатар "Монгол Улс ардчилсан орон боловч хүний эрхийн асуудал түвэгтэй нөхцөл байдалд байна. Хүний эрхийг зөрчих тохиолдол хавтгайрч байна. Үүний гол шалтгаан нь улс төрийн намууд. Намайг намын харьяаллаар битгий хараарай. 30 жил ажилласан хүний эрхийн хуулийн хувиар хэлж байна. МАН, АН-ыг засаг барьж байх үед хүний эрхийг зөрчих явдал газар авлаа. Аль нэг нам олонх болж гарч ирснийхээ дараа төрийн жинхэнэ албан хаагчдыг олон мянгаар нь ажлаас халж, оронд өөрсдийнхөө сонгуульд ажилласан хүмүүсийг авчирдаг. Энэ явдлыг зогсоох ёстой. Бөөнөөр нь халдаг байдлыг зогсоох шаардлагыг хүний эрхийн байгууллагууд УИХ, Засгийн газарт тавина" гэлээ.

 

Мөн тэрбээр 2017 оныг “Хүний эрхийн жил” болгоё. Хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа асуудалд монголчуудын анхаарлыг хандуулъя гэсэн уриалгыг гаргалаа.

 

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, ирэх тавдугаар сарын нэгэнд Сүхбаатарын талбайд хөдөлмөрчдийн жагсаалыг зохион байгуулна гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
AN khan emnekh zasag ter meregjilgyi khuniig ch abch ajilluulakh gej oron too begluulj baisnii gai shuu
2017-03-17
Magnai:
Sonin yum baikh yum tetgevertee garaad tetgeveree avaj baigaa nastan naiz khamaatan sadan akh egchee zaluuchuudiig khalaad ajild avskh yum boldog yum boluu ug ni oron tooni bus zuvlujh baikh estoi biz dee
2017-03-16
өвгөн:
эдгээр улс хэнд ялархаад байна, сүүлийн хэдэн жил та бүгд л ийм болгочихоод бна уу даа, гарц уул нь байгаа юмсан, та бүгд даварсан улс бид нэг ч удаа цалин энэ тэрээс чинь хасаагүй, ямбийг нь эдлүүлсэн дээ, Лам ирвэл мааньтай, данжаад ирвэл өртэй
2017-03-16
Монгол:
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд намын болон танилын, хамаатны гэх мэт арын хаалгаар төрийн албанд шургалсан, тэгээд ажлын чадваргүй амьтдыг бүгдийг халах хэрэгтэй. Ганц хуудас бичиг төлөвлөж чаддаггүй амьтад зөндөө. Төрийн албаны аттестатчилал явуулж шүүн шалгаруулах шаардлагатай. Харин дараа нь дахин тэгж төрийн албыг завшуулахгүй байх арга хэмжээ авч, байнга хяналт тавьж байх хэрэгтэй байна.
2017-03-16
зочин:
Бүгд л адил шүү дээ.Дээрдэх зүйл огтхон ч байхгүй.Сэтгэлгээний ядуурлыг арилгаагүй цагт юу ч өөрчлөгдөхгүй.Төрийн нэр барьсан өлөв долов хийсэн арчаагүйчүүдээр дүүрсэн төр.Шинэчлэл хийх хэрэгтэй.Ажиллаж буй нөхөд нь ямар ч сэтгэлгүй. Нэг их мундаг царайлсан,хувиа хичээсэн,өдөр хоног өнгөрөөсөн бэртэгчингүүд байдаг шүү дээ.Тэр тусмаа татварын хяналт хийж буй байцаагч нэртэй нөхдүүд худлаа маш өндөр дүн гаргаж хувьдаа авах сонирхолтой.эхний танилцуулж буй актны 70-90 хувь нь үндэслэлгүй байдаг. Түүнийгээ ичихгүй зүтгүүлэхийг нь яанаа.
2017-03-16
Зочин:
АН-ы нөхдүүдийн 90 нь ажил хийх мэдлэг чадваргүй, сонгуульд зүтгэж суудал авсан юмнууд байсан юм даа.
2017-03-16
Зочин:
Төрийн алба хаагч нар бүр ч их хахууль авдаг, идэж ууж хандаггүй хүнд сурталын сүлжээ болсон гахайнууд байдаг юм! Ямар ч ашиггүй орон тоо бөглөгч мануухайнууд одоо больцгоо!!
2017-03-16
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-16
хаан-ээлж:
Хаан-ээлж....2012 ОНД БУСДИЙГ ӨШИГЛӨӨД ОРСОН ХҮМҮҮС -Д ГАРАХ ЭЭЛЖ БАЙЛГҮЙ Л ЯАХАВ ДЭЭ. Эргэж нэг бодоцгоо доо!!!
2017-03-16