Ерөнхийлөгчийг зарлиг гаргахыг хүслээ
2017-03-16

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн. Үүнтэй холбогдуулан гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хандаж бичиг хүргүүлжээ. Энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

Гэрэл зургийг MPA.MN

-2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр ардчиллын алтан хараацай, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж дууслаа. Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд манай багийн иргэд тухайн хэрэгт холбогдож, ял шийтгэл авч, он удаан жилээр хоригдох болж байгаа би гүнээ харамсаж байна. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг гэж ярьдаг. Шүүх эрх мэдлээ гагцхүү шүүх хэрэгжүүлдэг гэдэг. Тиймээс шүүхийн шийдвэрийг  шүүх эрх надад байхгүй. Гэвч өнөөг хүртэл иргэд сонгогчидтой холбоотой хүсэлт ирсэн. Иргэн хүний хувьд би ирүүлсэн өргөдөл, хүсэлттэй санал нэг байгаа. Тиймээс Ерөнхийлөгчид хандаж байна. Шүүх хурал болоод анхан шатны шүүхээр шийдсэн ялыг хэвээр үлдээлээ.

Шүүх хурлыг хаалттай хийж байгаа нь Үндсэн хуульд заасан “Аливаа иргэн шударга шүүхээр шүүгдэх ёстой” гэсэн эрхийг тухайн шүүгдэгч нар бүрэн эдэлж чадсан эсэхэд эргэлзэж байна.  Шүүгдэгч нар захиалагт аллага үйлдсэн гэж байгаа боловч захиалагч нь өнөөг хүртэл хэн болох нь тогтоогдоогүй байгаа нь нийгэмд эргэлзээ төрүүлж байгаа.  Тухайн хэргийн амьд гэрч гэгдэх Булганы өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчийн нөхцөл байдлыг  дээрдүүлсэн, дордуулсан эсэхийг мэдэхийг ард түмэн хүсч байна. Хэрэгт авагдсан нотлох баримт нь онц ноцтой гэдгийг бүрэн нотолж байгаа эсэх нь мөн эргэлзээтэй.

Иймээс  Монгол Улсын Ерөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгнө үү гэсэн бичиг илгээж байна" хэмээлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХАХА ЦЭВЭРХЭН УЛС ТӨРИЙН КАРЬЕЭР ХИЙН ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ . ТЭРНЭЭС БИШ ЭНЭ БАЛАЙД ДУГАРАХ ХУГАЦАА ЗӨНДӨӨ БАЙСАН ДУУГАЙ БАЙЖ БАЙГД ГЭНТ ГАРЧ ИРЭН ТЭНЭГТЭВ Ш ДЭЭ.
2017-03-20

zochin:
Yu d xutsaad bnaa shvvx shiidberee gargasan
2017-03-16