Уурхайн нурангид дарагдсан иргэдийг аварчээ
2017-03-16

 

Өчигдөр үдэш /2017.03.15/ нийслэлийн Налайх дүүргийн  гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсчээ. Уурхайн гүнд ажиллаж байсан хоёр  хүн дарагдсан байна. Ослын дуудлага үдшийн 19:20 цагт ирсэн бөгөөд  ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, ажиллав.

 

Аврагчид уурхайн гүнд нурангид дарагдсан  иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
IIm baatarlag zaluustaa egdeg tsalin ny ender baikh estoi, uchir nyeder bur ersdeltei tulj ajilladag uls
2017-03-16