Улаанбаатар
Н.Түвшинбаярын өмсгөл найман саяар үнэлэгдэв
2017-3-17

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдөв. Тэмцээнд гавьяат тамирчдын баг ялалт байгууллаа.

 

Тэмцээний үеэр МУГТ, хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Риогийн олимпийн мөнгөн медальт,  МУГТ Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлага худалдаагаар борлуулав.

 

МУГТ Н.Түвшинбаярын өмсгөл найман сая төгрөгөөр, МУГТ Д.Сумъяагийн өмсгөл 3 сая 600 мянган төгрөгөөр тус тус үнэлэгдэн худалдаалагдлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин