БНСУ-ын визний талаар мэдээлэл хийнэ
2017-03-17

09.00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд "МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ" сэдвийн хүрээнд зохион байгуулна. 


09.00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар Баянзүрх дүүрэгт ажиллаж, нөхцөл байдал тулгамдсан асуудалтай танилцана. 


10.00 цагт: УИХ-ын ХЗБХ, ХЗДХЯ-наас "Хууль төрөхийн өмнө" нээлттэй хэлэлцүүлэг ХЗҮХ-нд зохион байгуулна. Энэ удаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуульчид, судлаачид, иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулах , тэдний санал бодлыг авна.


10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилга, барилгын суурийн ухсан нүх, шар усны үер далан сувгуудуудад хийгдсэн хяналт шалгалт болон дэд бүтцийн хяналтын чиглэлээр мэдээлэл хийнэ.


12.00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүй болсонтой холбогдуулж мэдээлэл хийнэ.


12.30 цагт MN-Мэдээллийн төвд Монголын үндэсний гар урлал, өрхийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдхүүнийг борлуулалтын урамшуулалтайгаар худалдах зорилготой Монголын анхны худалдааны www.XOOXMONGOL.MN сайтын нээлтэд зориулсан хэвлэлийн хурал болно.


12.30 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэргийн албан хаагчид болон тэтгэвэрт гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж Нээлттэй сонсголын танхимд шинээр батлагдсан багц хуулиудын талаар танилцуулга хийнэ. Мөн энэ үеэр Батлан хамгаалах яамнаас холбогдох албаныхан байлцаж цэргийн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хэлэлцүүлгийг өрнүүлнэ.


15:00 цагт: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс байнгын визгүй зорчигчдийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг цуцлах болон олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт зэрэг гол визний журмын талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1 давхарт хурлын зааланд мэдээлэл хийнэ. 


 

Shuud.mn
Сонин хачин