Агаарын ажиллагааны үеэр 42 хүн амиа алджээ
2017-03-17

 

Сирийн Алеппо хотын Аль Жинех бүс нутагт агаараас цохилт өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр 42 хүн амиа алдсан талаар Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллагаас уламжлав. Аль Жинех бүс нутагт Сирийн Засгийн газрын бодлогыг эсэргүүцэгчид буюу босогчид олноороо амьдардаг аж.

 

Энэхүү цэргийн ажиллагааг Сирийн Засгийн газрын хүсэлтийн дагуу Оросууд үйлдсэн хэмээн босогчдын талаас мэдээлжээ.

 

Харин уг мэдээллийг Сирийн Засгийн газрын хэвлэлийн албанаас батлаагүй байна.  Мосвка дээрх мэдээлэлтэй холбоотойгоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

 

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин