Эрүүний гажгийг хэрхэн засах вэ
2017-03-17

Доод эрүү олон хүчин зүйлээс шалтгаалан эмгэгтэй болдог. Хэрвээ та амаа ангайх, хазах зэрэг алдагдсан үед хэрхэх талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Та цэх суу. Дараа нь эрхий хуруугаа эрүүндээ хүргэ.

 

Алхам №2

 

 

Дээрх алхмыг хийснийхээ дараа амаа хагас ангайлга. Үргэлжлэх хугацаа 3-6 секунт.

 

Алхам №3

 

 

Дараа нь амаа том ангайлга. Үргэлжлэх хугацаа 10 секунт. Эрүүний гажгийг хэдхэн дасгалаар засахгүй гэдгийг анхаар. Мөн ганцхан удаагийн дасгалаар засахгүй.

 

Алхам №4

 

 

10 секунт амаа том ангайлгасны дараа дээд, доод уруулаа нийлүүлэх хэрэгтэй. Гэхдээ эрүүн дороо байрлуулсан эрхий хуруугаа авч, хөдөлгөж болохгүй.

 

Алхам №5

 

 

Дээрх дөрвөн алхамыг хийснийхээ дараа нэг минут амрах хэрэгтэй. Одоо амаа том ангайлгаад хоёр хуруугаараа эрүүгээ зөөлхөн барь. Амаа ангайсан чигээрээ 10-20 секунт барь.

 

Алхам №6

 

 

Эрүүгээ барьсан чигээрээ амаа хагас жимийх хэрэгтэй.

 

Алхам №7

 

 

Дараа нь амаа хаа. Уруулаа том, дунд, жижиг гэсэн дарааллаар дасгалаа хий.

 

Алхам №8

 

 

Дээрх гурван үйлдэлт дасгалыг 5-10 минут хий. Дараа нь хэлээ тагнайдаа хүргэ. Үргэлжлэх хугацаа 3-4 минут.

 

Алхам №9

 

 

Цэх суугаад амандаа харандаа, бал зуу. Та дээрх дасгалуудыг хийх үед таны нуруу үргэлж цэх байх ёстой.

 

Алхам №10

 

 

Харандаагаа хөдөлгөхгүйгээр эрүүгээ баруун, зүүн тийшээ зөөлхөн хөдөлгө.

 

Алхам №11

 

 

Дараа нь доод эрүүгээ урагшаа болго. Харандаагаа авч болохгүй. 10 секунд эрүүгээ урагшаа болгоод 5 секунт амраагаад дахин дасгалаа хийнэ. Энэхүү дасгалыг 10 минут хийнэ.

 

Алхам №12

 

 

Толгойгоо хагас эргүүлээд харандаа зуу. Нэг минут.

 

Алхам №13

 

 

Дараа нь тодруулагч буюу харандаасаа хамаагүй өргөн зүйлийг шүдээрээ зуух хэрэгтэй. 1-2 минут аман доторх зүйлээ авч болохгүй. Эдгээр дасгалыг дэс дараалалтай хийхэд хагас цаг болдог байна. эрүү, шүдний эмч нарын зөвлөснөөр эдгээр дасгалыг эрүүний гажигтай хүн өдөр бүх хийснээр гажгаа засах боломжтой аж. 1-3 сар эдгээр дасгалыг хийснээр та үр дүнгээ харах боломжтой аж.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Маш их баярлалаа
2024-03-20
0824:
Туршиж үзсэн хүн бна уу хэр үр дүнтэй вэ
2024-03-08
11237:
turshij uzsen hun bnu hir ur dunteive
2021-04-13