Цэргийн баяраар “Спартак” балетыг тоглоно
2017-03-17

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ амралтын өдрөөр буюу цэргийн баяраар  А.Хачатурян "Спартак" балетыг тоглоно. Эл балет нь ХХ зууны шилдэг балетуудын жагсаалтад багтсан байдаг.

 

Балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян нар 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон, “Киров”-ийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх найруулан тавьж байжээ. 

 

Харин манай улсад 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр балетмейстер УГЗ, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар  балетыг найруулан тайзны бүтээл болгосон түүхтэй.

 

 

Балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч үйл явдлаар түүхэн эрх чөлөөний баатарлаг тэмцлийг харуулдаг аж.

 

“Спартак” балетыг энэ сарын 18-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин