Сургууль цэцэрлэгийн барилгуудад эрсдлийн үнэлгээ хийжээ
2017-03-17



 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын менежер Жеймс Андерсон тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 

 

Уулзалтад БСШУС-ын сайдын зөвлөх, академич Н.Бэгз, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх,  бага боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, судлаач доктор Цутому Нифуку, Дэлхийн банкны хөтөлбөр хариуцсан багийн ахлагч Артесса Салидвар Сали,  Газар хөдлөлтийн судалгааны багийн ахлагч Кит Мияамото нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Уулзалтын үеэр талууд Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн Монгол Улс дахь барилгын бүтцийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд  Улаанбаатар хотын ЕБС-иудад  газар хөдлөлтийн чичирхийлэлтийн эрсдэлийн үнэлгээ хийх, аюулыг бууруулах арга замыг тодруулах зорилго бүхий төслийн танилцуулгыг хийсэн юм. Судалгааны хүрээнд Улаанбаатар хотын 200 гаруй ЕБС, цэцэрлэгийн барилга, байгууламжид эрсдлийн дүн шинжилгээ хийсэн байна. Улмаар талууд цаашид хийж, хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын талаар харилцан санал солилцлоо. 

Shuud.mn
Сонин хачин