Адрина Лима найз залуутай болжээ
2017-03-17

 

“Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр, супермодель Адрина Лима найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 35 настай Лима өчигдөр Миами хотноо Мэтт Харвей гэх залуутай болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд гэрэл зурагчдыг харсаныхаа дараа үнсэлцсэн байна.

 

Мэтт найз бүсгүйгээсээ долоон насаар дүү гэнэ. Хос энэ сарын эхээр болзож эхэлсэн хэмээн Лимагийн дотны найз “TMZ” сайтад ярьсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
сайхан амьтан шүү,энэ ч азтай залуу байна даа
2017-03-17