Эрх баригчид хаалттай байна
2017-03-17

АН-ын дотоодын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дуусчээ. Нийслэлийн АН-ын даргад хоёр, аймаг, дүүргийн намын даргад 52, ҮБХ-нд  511 эрхэм өрсөлөхдөөр бүртгүүлсэн байна. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-АН-ын дотоод сонгууль ямар дүрмээр явагдах вэ?

 

-АН-д хуучин, шинэ дүрэм гэж байхгүй. УДШ-д бүртгэлтэй үндсэн дүрмийн хүрээнд ажиллаж байгаа. УДШ-д бүртгүүлэхээр өгсөн  асуудал бол үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт байсан. Энэ асуудал Дээд шүүхийн хэлэлцээрийн шатанд явж байна. Бидний ажил үндсэн дүрмийн хүрээнд явж байгаа.

 

АН-ын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж батлахаар шийдвэр гаргасан.  АН-ын ҮЗХ-ны квот, дэнчингийн хэмжээг дотоод сонгуулийн хороо тогтоодог.  Тэр дүрмийн хүрээнд дотоод сонгуулийн  хороо шийдвэрээ гаргаад явж байгаа. Ямар нэг дүрмийн зөрчил байхгүй.

 

-УДШ АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн ямар шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзсэн бэ?

 

-Одоогоор УДШ гаргасан шийдвэрийнхээ тогтоолыг ирүүлээгүй байна. Ямар үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тогтоол одоогоор ирээгүй байгаа.

 

-ҮЗХ-ны гишүүд хуралдаж, нэгдсэн шийдэлд хүрсэн гэсэн. Энэ талаар?

 

-Өнөөдөр АН гэж нэг л нам байна. Бид ҮЗХ-ны хуралдааныг Төрийн ордонд хуралдуулсан. Одоо АН-ын ҮЗХ тарсан. Ямар нэг үйл ажиллагаа явуулах боломж байхгүй. АН-ын Их хурлаас гарсан тогтоол шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж  байна. Манай АН-ын дээд байгууллага бол Их хурал. Их хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Түүнээс бус их хурлаас гарсан шийдвэрийг зөрчих эрх байхгүй.

 

-Нэр дэвшигчдийн хэдий хэмжээний  дэнчингийн мөнгө намын дансанд орсон бол?

 

-Яг одоогоор санхүүгийн тооцоо хийгдээгүй байгаа учраас шууд хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр Шилэн данс гэж яриад байгаа боловч эрх баригч нам нь төрийн бүх шатанд хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Эрх барьж байгаа нам нь өөрөө хаалттай байна. Энэ тохиолдолд ганцхан АН шилэн байх ёстой гэж ярьж болохгүй.

 

-Дотоод сонгуулийг зохион байгуулахад хэдий хэмжээний зардал тусгахаар тооцоолсон бол?

 

-Манай АН-ын татвар, дэнчин гээд бүх тооцоо баримт  ил байгаа. АН-ын VI,  VII их хурал, 2016 оны сонгуулийн санхүүгийн тайлан бүгд ил байгаа. Улс төрийн намуудаас бүх тайлан тооцоогоо ил мэдээлээд явдаг нам бол манайх. Одоо сургалт хийгдээд бүртгэлийн тооцоо судалгааг явуулаад нийт зардлыг нарийвчилж гаргана.

 

-Нэр дэвшигчдийн сурталчилгаа хэзээнээс эхлэх вэ?

 

-Сурталчилгааны үйл ажиллагаа энэ сарын 20-ноос эхлээд 31-нд хаагдана. 11 хоногийн хугацаанд бүх аймаг, хороонд дотоод шатны сонгуулийн сурталчилгаа явагдах юм. Тэгээд дөрөвдүгээр сарын 1-нд өнжөөд 2-нд санал хураалт явагдаж, дүнгээ гаргана.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа хэзээ явагдах бол?

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг бүх гишүүдийн санал хураалтаар явуулна. Бүх гишүүдийн санал хураалтаар хамгийн олон санал авсан гишүүнийг АН-ын VIII их хурлаар оруулж батламжилна. Тэгээд албан ёсоор хуулийн дагуу нэр дэвшүүлнэ. Дотоод сонгуультай давхцаж байгаа учир одоогоор шийдвэр гаргаагүй байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
MAN nam songuulid orsoldoj baihdaa mash saihan amlaltuudiig ogch baisan odoo bolhoor dandaa amlaltiihaa esreg yum yariad baihiin
2017-03-18
zochin:
MAN nam songuulid orsoldoj baihdaa mash saihan amlaltuudiig ogch baisan odoo bolhoor dandaa amlaltiihaa esreg yum yariad baihiin
2017-03-18
зочин:
Тэтгэвэрт орох насыг нэг сараар ч нэмж болохгүй монгол хүний дундаж наслалтыг 60-66 гэж ТВ-ээр ярьж байна лээ хүүхэд шуухдаа өсгөн эрдэм ном сургаад одоо л нэг яс амрах нь гэтэл тэтгэвэрийн насыг нэмбэл үнэхээр хэцүү шүү дээ. Энээ утаа униар хөрсний бохирдол өр зээл гээд л бөөн стресстэй амьдрал хүнд байна шүү дээ. Тэгээд ч сайхан боловсролтой өчнөөн залуучууд ажилгүй орлогогүй байна залгамж халаа болсон залуучууддаа тэтгэвэрийн насанд хүрсэн бол ажлын халаагаа өгч тэд маань ч ажилтай болох нь хэн хэндээ тустай. Харин ч боломж байдаг бол тэтгэвэрт орох насыг малчдых шиг наашлуулах хэрэгтэй дэ. Тэгээд ч өчнөөн залуучууд жил бүр олноороо гадаад дотоодод боловсрол эзэмшээд төгсөөд ажлын байран дээр гарч байна хөгшчүүд тэтгэвэрийн насанд хүрчээд тэтгэвэртээ гарахгүй суугаад байвал тэр залуучууд маань юу хийх болж байна ард иргэд бүгд ийм саналтай байна да
2017-03-18
зочин:
Ахмадын тэтгэвэрийг нэмэгдүүлмээр байна сонгуулиас хойш нэг ч төгрөг нэмсэнгүй
2017-03-18
Зочин:
эрдэнэ боль новш
2017-03-18