Хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөмж гаргажээ
2017-03-17

“Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны үр дүн танилцуулах уулзалт  ГХЯ-ны Их номин танхимд боллоо.

 

“Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд 2016 оны 08 сарын 15-наас дөрвөн сарын  хугацаанд хийжээ. Судалгаагаар хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголт муутай, сум дүүрэг, баг хороонд хүүхэд хамгааллын хамтарсан баг байдаг гэдгийг ч судалгаанд оролцогчдын 70 гаруй хувь мэддэггүй нь тогтоогджээ.

 

Уулзалтаар Засгийн газрын байгууллагууд, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зөвлөмж өглөө. Уг зөвлөмжид хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг бууруулах эрх зүйн цогц орчинг бий болгох ажлыг яаравчлах,
хүүхдийн эрхийг сахин хамгаалах төрийн үүргийг иргэд олон нийтэд тогтмол ухуулан таниулж байх шаардлагатайг тусгажээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин