С.Зоригийн хэргийн захиалагчийн “НЭР”
2017-03-17

 

Хэрэгт холбогдогчдын шүүх хурлыг нээлттэй хийх байсан, хаалттай хийчихлээ гэдэг дээр иргэдийн шүүмжлэл болон шүүгдэгчдийн талын гол “гомдол” яваад байгаа харагдана. Нөгөө талд шүүх хурлыг хаалттай явуулсан талаарх гол зөвтгөл нь хавтаст хэрэг нь улсын нууцтай холбоотой баримт авагдсан гэдэг.

 

 

Энэ хэргийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлын оргил хэсэг нь давж заалдах шатны шүүх хурал байлаа. Нийслэлийн шүүхээс ерөнхийдөө  анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд зарим нэг засвар буюу бидний хэлдгээр редакторын засвар хийжээ.

 

Гэхдээ шүүхийн магадлалыг харахад улсын нууцтай холбогдох материалууд авагдсан гэх аймшигт хэргийн талаарх мэдээллийг аль болох өргөн хүрээнд өгсөн харагдана. Давж заалдах шатны  шүүх хурлаас гаргасан магадлалд  авагдсан хэд хэдэн үндэслэл энэ хэргийг үнэхээр илэрсэн гэдэгт үл итгэж байсан олон нийтийн эргэлзээг нэг талд нь гаргасан гэж болохоор. Мөн аллагыг захиалагч  ил болох тун ойртсон байгааг хэлж өглөө. Шүүх хурлын талаарх мэдээллийг  арай нарийсгаж харцгаая..

 

Нийслэлийн шүүх энэ хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ магадлалыг танилцуулахын өмнө онцлон дурьдсанаар бол давж заалдах шатны шүүхийн гомдолд дурьдагдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзсэн байна. Энэ нь хэрэг мөрдөх явцад ЭБШ хууль зөрчигдсөн эсэх болон хүн хилсээр хэлмэгдүүлсэн байж болох нөхцлүүдийг нягталсан гэж ойлгогдож байгаа юм. Ингээд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж дүгнэлт гарчихлаа.

 

Шүүх хурлын дүгнэлт гарсан өдрийн үдээс хойш хэвлэлүүд энэ талаар шуурхай бас давтан давтан мэдээллээ. Зарим сайтууд ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан талаар магадлалд дурьдагдсаныг онцлон мэдээлж байлаа.

 

Үүн дээр  анхаарч харах шүүхийн магадлал доторх нэг чухал өгүүлбэр байгаа юм.

.... ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна...”  гэж Давж заалдах шатны шүүх үзсэн нь анхаарал татна. С.Зоригийн хэрэг хэдийгээр улс төржиж байсан ч мөрдөн шалгах ажиллагаа тагнуул цагдаагийн оролцоотойгоор тасралтгүй явагдаж байсан. Энэ урт хугацаанд зарим нэг сэжиг таамгийг мухарлахаар олон чиглэлд “ажиллагаа” явуулж байсан гэдэг нь эндээс харагдана. Гүйцэтгэх ажиллагаа гэдэгт юу багтаад байгааг гэмт хэрэг мөрдлөгийн сэдэвтэй  кино шийгээр хахаж суудаг  уншигчид сайн ойлгож байгаа.

 

Ингээд хэвлэл мэдээлллээр явсан Нийслэлийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ уншин сонсгосон магадлалыг олон нийт “бүрэн эхээр” нь хүлээн авснаар хэргийн талаарх элдэв таамаг сэжүүр олон нийтэд баримжаатай багцаатай болоод ирэв. Гэхдээ энэ хэргийн “зовлон” дуусах яагаа ч үгүй. Олон нийт нэхэл хатуутай ганц асуулттайгаа үлдсэн. Алуурчид нь илэрсэн юм бол захиалагч нь хэн юм бэ ? !!!. .. гэж.

 

С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг хэргээс тусгаарласан байдаг. Энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж байгаа. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэнтэй нийцжээ гэж Давж заалдах шатны шүүх үзжээ.

 

Гэхдээ л “цаад эзнийг нь олооч” гэх нэхэл хатуутай байгаа олон нийтэд энэ хариулт хангалтгүй. Нийслэлийн Шүүхээс гаргасан магадлалыг анхааралтай нягталбал С.Зоригийн хэргийн захиалагч илэрсэн юм байна. Ер нь бол хуулийнхны гарт орчихсон юм байна гэж бодогдлоо.

 

Энэ таамгийг баталж буй Шүүхийн магадлалаас иш татья.  

".... Зарим ялтны УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна. ...". Энэ бол олон нийт мэдээллийн бүх сувгаар түгсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын “бүрэн эхээр” гэсэн тодотголтой нийтлэгдсэн хэсгээс авсан ишлэл. Харин шүүх танхимд уншиж сонсгосон видео бичлэгийг үзвэл энд хэргийн захиалагчын талаарх ноцтой нэг өгүүлбэр “бүрэн эх” дотор гээгдсэн байгаа юм.

 

Тодорхой болгох үүднээс залхууралгүй Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн шүүхийн танхимд уншиж сонсгосон видео бичлэгээс авсан бүтэн өгүүлбэрээр буулган харцгаая.

... Зарим ялтан УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулагчын нэрийг заан мэдүүлж байгаа боловч уг хэргийн зохион байгуулсан захиалсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна ... / бичлэгийн 2.34 минут 

 

 

Энд олон тайлбар хэрэггүй байх. Энэ бол С.Зоригийн хэрэг дээр олон нийтийн хүлээж байсан асуулт. Давж заалдах шатны шүүхээс хийсэн магадлал дүгнэлт дунд барьж авах ганц өгүүлбэр энэ байлаа. С.Зоригийн аллагыг захиалсан, зохион байгуулсан хүнийг хэрэгт холбогдогч нарас нэр заан хэлсэн юм байна. Хэргийг захиалагч ба зохион байгуулсан гэмт хэрэг тусдаа мухарлагдаж буй бололтой.

 

Харин яагаад шүүхийн магадлалд дурьдагдсан  ... С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулагчын нэрийг заан мэдүүлж байгаа  .... гэсэн энэ хэдэн үгийг бараг бүх сайт хэвлэлээр “оптоороо” анзааргагүй гээж хэвлэн нийтэлсэн талаарх  “шинэ” асуултыг сэтгүүлч нөхөддөө хандаж нээлттэй орхиё доо.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Otgonbileg baisan gev yy
2017-03-21
Зочин:
энэ хэрэг угаасаа илэрсэн байна. ялтнуудын өгсөн мэдүүлэг бүх зүйл таарсан байна.
2017-03-20
Зочин:
захиалагч нь новшийн МАН-ын хулгайч л байгаа шүүдээ мэдээж
2017-03-20
Зочин:
Хүмүүсийг Монголчуудыг ингэж талцуулж байх нь Хятадын эрлийзүүдэд ашигтай л байх. Тэнэгүүд нь талцаад л сонин сонин юм их бичих юм аа. Монголчууд ийм их хоцрогдож оюуны хоосролд орохыг үздэг л юм байна
2017-03-20
БАТ:
Өнгөрсөн хүзнийг зарлаад яах вэ дээ. Үр хүүхэд хань ижил нь нийгэмд амьдрах аргагүй болнол. МАНай намын нэр хүндэд ч ихээхэн хортой тусна. Ингэсгээд олон нийтийн хохиойг хааяа хөдөлгөөд нууж байсан нь дээр биз.
2017-03-20
zochin:
yag nariin deeree zorigiig tuhain ued Otgonbileg mash ih demjij baisan shuu. tegeed er ni gaigui sain humuusiig ni nuhaad baisiin bish bizdee. Za yahav tsag hugatsaa bugdiig il bolgonodoo.
2017-03-20
irgen:
shuuh gej shuuh bolson8 ylanguya aaa deed shuuh
2017-03-20
tt:
bagabandi otgonbileg
2017-03-20
зочин:
захиалагчаа Зарлаач ээ тодорхой юм биш vv,
2017-03-19
Zochin:
EHE ODOO YU BICHEED TEHEGTEED BAIGAA NOBSH BE
2017-03-19
Зочин:
YADARSAN ARD IRGEDEE INGEJ DOROMJLOHOO BOLIOCHEE TENEG HUN CH ITGEHEERGUI JUJIG BICHIHEE BOLI. ZAHIALAGCH N OTGONBILEG AGSAN YUM BOL HUU N SODBILEG 1YUM DUUGARAH BLGUIDEE.
2017-03-19
Зочин:
Энэ бол зүгээр л тагнуул, шүүх, прокурорынхон нэг хүний захиалгаар зохион байгуулж тавьсан жүжиг, Амгаланбаатар гэдэг 25 жилийн ялтай алуурчныг тагнуулынхан гүйцэтгэх ажиллагаагаар шоронд тархийг угааж, 2 гэмгүй иргэнийг буруутгаж яллаад, захиалагчаар Отгонбилэг агсныг тодоруулж, өөрсдийн хийсэн нүгэлээ, буруугаа, хар мөрөө баллаж байгаа л жүжиг. Эдний найруулсан жүжигт эрүүлээр сэтгэдэг иргэд итгэхгүй дээ. Дээрх сэтгүүлч гуай л итгэчихсэн бололтой. Хэргийг илрүүлсэн болж, хийсэн хэргээ нуун далдалж байгаа нь илт харагддаг. Өнөөдөр монголд шударга шүүх гэж байхгүй болсон. Энэ Соёл-Эрдэнэ гэдэг шүүгч дандаа л захиалгын хэргийг шүүдэг юм биш үү. Завхарсан төр, захиалгын шүүх, замбараагүй засаглалтай болчихсон энэ улс орон яана даа гэж харамсах юм.
2017-03-19
иргэн:
зарим шүүгч, улсын яллагч нар өмнө нь Н.Энхбаяр, Гансүх нарын шүүх хуралд оролцож байсан шиг санагдах юм. Мөн бол үнэхээр сайн шүүгч, прокурорыг сонгож авчээ.
2017-03-19
иргэн:
Зарим ялтан мэдүүлж байгаа гэхээр нөгөө 25 жилтэй хоригдол л санаанд ороод байх юм.
2017-03-19
Zoshin:
Amgalanbaatar gedeg ni setgetsiin ubdhtei yum bish ùu hun mushilj alj baina gedeg eruul hunii hiih ajil bish ene hun hen negiig hun alsan gemt heregt gutgej baisan gesen bizdee ene udaagiin eeljit gutgelgee sain bogoj tulubluj baigaad ene humuusiig gutgesen baih anhan shatni shuuh mash muu shuusen bolòod l ene hergiin eedree tailagdahgui bna
2017-03-19
Иргэн:
Зоригийн хэрэг яг ЛХVМБ-ийн хэргийн талаар ТШ Ц. Доржготовын бичсэн тvvхэн баримтат НУРАЛТ нийтлэлд гарч байгаа vйл явдалтай яг адилхан байгаа учраас улсын нууц болоод байгаа юм шиг байна.
2017-03-19
Зочин:
Төрийн өндөр албан тушаалтныг чад хийлгэх гэж ийм гурван хүүхэд явуулж, тэд нар нь арай ядан амийг нь авч байдаг. Ийм захиалагч гэж байхуу. Миний бодлоор бол кинонд гардаг шиг орцонд нь пад хийчихмээр юм. Ганц амьд гэрч нь өчнөөн сараар хоригдсон. Өнөө хүний эрх мэрх нь хааччихаа вэ.Намайг хилсээр хорьсон гээд л хэдэн саяар нь нэхдэггүй билүү. 2О-иод жилийн өмнө хүүхэд байсан алуурчдыг одоо яаж таниад байгаа юм болоо.Тэгээд прокурор шүүх нь нэг их улсын нууц ярьсан хуульчид. Толгой нь хүрээд энэ хэргийг шийдвэрлэж чадаж л байгаа ухаантай юм бол энэ гурвыг буруутгаж байгаа нотлох баримт, мэдүүлгээ ил болгооч эрхэм хуульчид гуай нараа.Өөрсдөөс нь өөр хуульчид байдаггүй юм шиг л мангартах юм.Ард түмнээ битгий доромжил.
2017-03-18
yu gene vee:
OLON NIITIIN ERGELZEEG NEG TALD NI GARGASAN GJ BOLHOOR GEJ BAYRHUU BICHSEN BAINA .UURUUR HELBEL ZORIGIIN HEREG ILERTSEN YUM BNAA ALUURCHIDIIG BARISAN YUM BAINA .ERGELZEH HEREGGUI BOLLO GEJEE .KKKK UUU ENE BAYRHUU GEDEG NI TOM GAR YUM BNA SH DEE IH L DEEGUUR HOLBOO SULBEETEI GAR BAINA DAA . ZAZA ODO ERGELZEHGUI EE KKK
2017-03-18
Зочин:
Захиалагч байхгүй Булгантай сүйлэрч байсэн нөхөр Зоригийг алсан байх тэр гудамжны атмон байх.
2017-03-18
Захиалагч:
Захиалагч нь хэн бэ? Энэ л чухал!
2017-03-18
Зочин:
tuhain ued b gech avgaitai ni yvaldaj bgaad garduulaad deer dooroo orj notsoldoj bgaad sanaadgui amind ni hurcheed tuuniigee nuuh gej usee tsaital uzlee tuhain ued nam ni turiin erhend bsan bolhoor hergiig uls turiin ashig honjoo bolgood olon jil yvj bn uur hun alchihsan bol margaash ni ilereh blaa tuhain ued uur nam tur barij bsan bol ene hereg ene ebi uul 2 engej hol yvahgui bsan gej bodoj bn
2017-03-18
yg tiim:
yg tiim
2017-03-18
Зочин:
Toimch Bayrhuu zahialgagui vol unheer sain bichjee
2017-03-18
Зочин:
Busad medeeleliin heregseluud SANAA ZOVMOOR ym yu
2017-03-18
njuty:
Хэргийг тусгаарлана гэдэг бол захиалагчийн хэргийг хаана гэсэн үг юм.
2017-03-18
Д.Ганхуяг 99116570:
Манайд нууц юм байдаг юм уу? Төөр жил манай тагнуулчид Хятадын тагнуулын байршлыг илрүүлчихсэн байсан чинь Элбэгдорж нийтэд зарлаад тэр Хятадууд нь тэр дороо байршлаа өөрчилчихсөн. Тэгээд Элбэгдоржийг шүүхээрээ аүүгээд цагаатгачихсан гээ биздээ. Тэр нөхөр одоо Монголын ерөнхийлөгч болчихсон. Хүний амины хэргийг нууцын зэрэглэлд авахуулчихаад бас юу нуугаад байна.
2017-03-18
зочин:
Захиалагч нь Отгонбилэг гэчхээр л ард түмэн итгэчхийн байхдааКККК, энэ хэргийг хагас мэдрэлтэй хүн ч энэ 20-д жилд ойлгочихсоон, хө.
2017-03-18
зочин:
Гол ганц амьд гэрч Булганыг яагаад Шүүх хуралд оролцуулдаггүй юм вэ, Шүүх хурлаас өмнө Батүүлыг сэжигтэнээр шалгаад Батүүл сандарч Хэвлэлийн хурал зарлаад энэ тэр болоод гүйж байсан хүн гэнэт яагаад таг дуугүй болов, Захиалагчийн Хэн юм, тэгээд энэ бүгдэд хариулт огт байхгүй ,
2017-03-18
irgen:
yaj ch harsan margaantai, ter zaluu hymyys yneheer alsan bol zahialagchiig medej baigaa bol bicheech setgyylch mangaruud,,,,byh um buruu , gytgeleg helmegdyylelt , nuuz baih esgui ,,,,er ni yahaaraa nuuz huraldaj baigaa ve gedeg chin byhniig heleed baina shyydee,,,,shudarga bus tor, shudarga bus shyyh !!!!!!
2017-03-18
БАТ:
Мэдээж Отгонбилэг болон Оросууд байга болохоор МАН - ын гар хөл бологчид нэг их юм хэлэхгүй. Гэхдээ Сонгууль болгоноор хуурамч шум дэгдээнэ. Монголчууд аа коммуниизмын бараан сүүдрээс гарцгаа
2017-03-18
Бат:
Захиалагч тодорхой. Баярхүү чи өрөвюдөлтэй амьтан Захиалгаар хэн нэгнийг доош хийх юм бичиж хэд гурван төг. авахгүй бол ямарч мэдлэггүй тэнэг толгой өөр юу чадах билээ. Харин би чамд бас нэг мөнгө баталгаатай хусах нэгзүйл хэлье. Захиалагч Норовын Алтанхуяг,Женко Баттулга гарцаагүй мөн.Энэ хоёр нэг нэгээрээ ч юмуу хамтраад ч нухсан байх магадлал туйлын өндөр.Үүнийг ухаалаг төрийг удирдан мандуулагч манай ерөнхийлөгч нэгийг мэдээд тэднийг хоргоогоод Баярхүү тэнэг толгой минь мэдэхгүй л яваадаа Энэ хоёрыг илчилж бичвэл ЧИ урлагийн гавъат ч авна.Хичээгээрэй
2017-03-18
Зочин:
Sh.Otgonbileg agsan zahialagch ni gee biz dee. Hevleleer zondoo garsan.
2017-03-18
Sainjargal:
Elbegdorj,Bat uul nariin zahialgaar yavagdsan shuuh hurald genen Mongolchuub bugdeeree itgeed. l huurhiidee....
2017-03-18
Зочин:
Мэдээж хүн хороосноо хүлээсэн юм бол хэн хийлгэсэнийг хэлсэн байж таарна.
2017-03-18
зочин:
Одоо нэр төрөө цэвэрлэх ажил үлдлээ.Аливаа юм бүхэн цаг хугацаатай байдаг гэж үнэн юмаа.Одоо Үүл баатарын ажил үлдлээ дээ.Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана гэж энэ дээ.
2017-03-18
БОЛД:
БАГАБАНДИ БАЯР НАР ХАМТРАГЧ ЗАХИАЛАГАЧ НАР НЬ ШҮҮДЭЭ . ТУХАЙН ҮЕД ОРОСЫН ЭЛЧИН БАЯРЫГ ПОЧЕМУ УБИЛ МАЛЬЧИКА ГЭЭД ДАЙРААД БАЧСАН ГЭДЭГ ЮМ . ОРОСЫГ ТАГНУУЛЫНХАН АЛЬ ХЭДИЙН МЭДЭЖ БАЙСАН .
2017-03-18
бм:
Одоо Батүүл Булган гэж орилолдхоо больчих доо. Бүр залхаж гүйцлээ. 19 жил гүтгэлээ. Одоо шүүхийн шийдвэрээр үгүй гэднг нь нотлогдчихлоо шдээ
2017-03-18
kkkkk:
AYULTAI HEREG SH DEE .KKK UU TEGEE YU UUHAIS TEGJ L TAARNA . TURCH ARGAGUI L TUMEN NUDTEI BN DAA .MUUSAIN ALUURCHINGUUDIIG ILRUULSEN NI L YAMAI DAA GEED ITGESEN YUM SHIG L SUU DAA
2017-03-17
Зочин:
Батүүл гуай яагаад таг чиг боловоо бас тохироод алга болсон уу Булган бүүр сураггүй тэгээд яах гэж хоригдсон юм бол.
2017-03-17
Зочин:
Одоо элбэгдорж буухаасаа өмнө энэ хэргийг хэн нэгэнд тохож хүчээр шийдвэрлэхгүй бол дараа нь өөрөө орооцолдох учираас....
2017-03-17
yg tiim:
yg tiim
Зочин:
Энэ шүүх хурал ч захиалгаар хийгдсэн шд
2017-03-17
Зочин:
Энэ шүүх хурал ч захиалгаар хийгдсэн шд
2017-03-17
Хүн:
Отгонбилэг захиалсан бол 19 20 хэдтэй юугаач мэдэхгүй хүүхдүүдэд захиалга өгөх үү.энэ наад захын асуудал. Odoo гэрчүүд олон жилийн дараа таниад л..нөгөө батүүл яасан бэ.энэ хүн энэ хэрэгт холбоотой гээд байсан
2017-03-17
Зочин:
захиалагчийг нуух нь шүүхийн гол ажил болж байна уу
2017-03-17
zochin:
Tsaasan deer neg ium bicheed unchij hen ch chadna. Gol ni yag yaj batlaad bgaagaa il bolgooch. Ter nuuc ajiltanuudiinhaa neriig haschihna l biz. Tegeed ch MU erunhii said boloh gej bsn huniig huduuni malchid hunii zahialgaar alah uu. Arai l surchihsan esvel mergejliin nuhruur l uilduulmeer ium
2017-03-17
baba:
ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ
2017-03-17
bayrhuu mini de:
HEDEN JILIIN UMNU 23 NASTAI EMEGTEI BUSDIIN GART 48 TSAG ZODUULSAN HEREG YU BOLJ TUGSLUU BSS BAYNCHANDMANID BOLSON MUUHAI HEREG YU BOLLOO DOO .... TEHEER IIM YUM BICHIJ EDNIIG UMGUULJ YUM BICHEED YAH VEE TA YU CH GJ BICHSEN MONGOL HUN ODOOHONDOO ZUV BURUUG YALGANAA .UNHEER YUM BICHMEER BGAA 12 R ANGIIN HUUDUUDIIG SAIN AJIGLA ZUGEER L AIMSHIG SUIREL TERIIG BICH.YADAHDAA IIM HEREGTEI YUM BICHEE
2017-03-17
Зочин:
Отгонбилэг нэг хэсэг даан ч их гаарч баярхаж бүгдийг мөнгөөр шийдэх гэж толгойгоо алдаж байсан байхаа. Тэр үед ОХУ -д гарч байсан хэргүүд ч түүнд нөлөөлсөн байх. Яг энэ үед 1998 бас Монголд хууль цагдаа шүүх байхгүй юм шиг санагддаг байсныг бүгд мэднэ дээ.
2017-03-17
зочин:
Булган бол гэрч хохирогч биш холбогдогч сэжигтэн яалтгүй мөн.
2017-03-17
зочин:
Захиалагч нь Монгол улс л болж байх шив дээ.
2017-03-17
Зочин:
Захиалагч нь үйлийн үр гэдэг юмаа эдлээд , ум маани бадми хум болсон байх аа , ум мани бадми хум
2017-03-17
Kk:
Hen zahialsan bailaach neg muu huduunii nasand hureegui hun alah turshlagagui yumnuudiig l songov gejuu tegeed bur uls turiin allagand shuu
2017-03-17
Зочин:
.... ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан гээд нэр бүхий гэрч нар нь хэн хэн бэ? гэдэг нууц, шүүх хурал нууц, ерөөсөө энэ хэрэг нууц, энэ хэргийг нууцалж байгаа нь нууц, Пүрэвжавын Баярхүү тоймч гэдэг бас л захиалагаар бичсэн нь нууц, бүх зүйл нууц, энэ хэрэгт ил тод үнэмшилтэй зүйл нэг ч алга
2017-03-17
uher mongoluud:
uuuu huurhii ingeed mongoliin 2 mundag uls turch neg ni negiigee altsan bhuu tee he he za arai l teneg jujig bn mongoliin tur dampuural ruu orjee huurhii
2017-03-17
oilgomjtoi l doo:
MONGOLCHUUD zorigiig alaagui bhoo oros yopon solongoschuud lav bish bj taarna . teheer ali usaaas oroltsson bh vee er ni mongoloo gesen manai ulsturchidiig maani haanaas hen horlodog tednii gar hul ni hen boldog bilee todorhou shuu dee odoo zugeer l urdah zamaa hartsgaay
2017-03-17
kkkk:
KKKK OTGON BILEG GEVEL NUGUU TITEM UG MAANI EVGUIDEH BH DAA KKK ODOO BOLI L DOO HEDEN HUNII AMI NAS HUVI ZAYAG BALLAJ HAYH BILEE TERTEE TERGUI MONGILIIN TUR ENE HERGIIG ILRUULJ HUCH NI HUREHGUI EEE
2017-03-17
Зочин:
Шаал сонин санагдаад бгаа юмдаа. Эргэлзээтэй. Ер нь Булган сэжигтэн үү, хохирогч уу гэдэг л таагдахгүй дуусах юмдаа.
2017-03-17
Сонгуульд нэр дэвшигч:
Захиалагч нь хэн ч болгож болно . Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэнэтхэн захиалагч хамтрагч болох дараагийн жүжиг ийн үзэгдэл бэлтгэлээ хангаж байгаа байхаа .. Итгэх юм ховор болжээ
2017-03-17
K:
Sodbilegiin aaw taligaach Otgonbileg gedeg n todorhoi bolson harin Sodbileg hediig Ebid tuluw gedeg n sonin bn
2017-03-17
хэн вэ:
хэн вэ
2017-03-17