БНСУ-руу визгүй зорчих журмыг цуцалжээ
2017-03-17

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2017 оны визний журмын талаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

БНСУ-руу байнгын визгүй зорчдог байсан иргэдийн зорчих журамд өөрчлөлт орж олон удаагийн виз олгохоор болжээ. Энэхүү журам нь 2017 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.

 

1999 оноос БНСУ визгүй зорчих журмыг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр энгийн визээр олон удаа зорчсон иргэдийг визгүй зорчуулж эхэлсэн. Энэхүү журмыг цуцлаад олон удаагийн виз буюу таван жилийн хугацаатай виз олгохоор болжээ.

 

Таван жилийн визийн нөхцөлд сүүлийн хоёр жилийн хугацаанд БНСУ-руу дөрвөн удаа зорчсон, нийт 10-аас дээш удаа тус улсын хилээр орж гарсан  байх шаардлагатай. Арван удаа явахдаа сүүлийн хоёр жилийн хугацаанд зайлшгүй нэг удаа тус улсыг зорьсон байх ёстой гэсэн шаардлагыг тавьж буй юм байна.

 

Энэ талаар БНСУ-ын Элчин сайдын яамны Консулын газрын дарга И Жэ Ю “Энэхүү журмын өөрчлөлт визгүй зорчигчдод төвөгтэй санагдаж магадгүй ч нэг удаад таван жилийн хугацаатай виз авчихвал хил нэвтрэхэд асуудалгүй, террорист халдлагаас хамгаалах, паспортны хугацаа дууссан эсэхийг хил дээр очсон хойноо мэдэх зэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж бид харж байна. Ийнхүү журам өөрчлөх болсон шалтгаан нь 2017 оны дөрөвдүгээр сараас эхлээд тухайн иргэнийг онгоцонд суухаас өмнө мэдээллийг нь урьдчилж авсан байх шаардлагатай болсон. Энэхүү журам хэрэгжиж эхэлсэн учраас иргэдийг визгүй нэвтрүүлэхэд саад тулгарсан. Тиймээс виз авч байж  зорчих журмыг манай улсын Хууль зүйн яамнаас гаргасан.

 

Мөн визгүй зорчигч нарыг арван удаа БНСУ-ын хилээр давсан эсэхийг тоолж шалгадаг учраас иргэд хил дээр маш удаан хугацаанд хүлээх шаардлага тулгардаг байсан. Үүнээс улбаалан төвөгтэй байдал үүсдэг учраас олон удаагийн визээр өөрчлөх шийдвэр гарсан. Визтэй зорчигч нарийн хувьд тусгай системээр шалгаж нэвтрүүлдэг тул хурдан хугацаанд шийдэгддэг” хэмээлээ.

 

Таван жилийн хугацаатай олон удаагийн визийг

 

  • Сүүлийн гурван жилийн хугацаанд БНСУ-д хууль бусаар оршин суугаагүй,

 

  • Улсын дотоод хууль журмыг чандлан сахисан,

 

  • 500 мянган воннын торгууль хүлээгээгүй

 

  • БНСУ-аас албадан гаргаагүй иргэнд олгохыг Консулын газрын дарга санууллаа.

 

Энэхүү олон удаагийн визээр БНСУ-ын хилийг нэвтэрсэн тохиолдолд тус улсад 30 хоногийн хугацаанд амьдрах хугацаатай аж. Мөн энэхүү виз нь энгийн визийг бодвол харьцангуй богино хугацаанд гарах бөгөөд энэ асуудлыг Элчин сайдын яамнаас шийдвэрлэж өгөх юм байна. Албаны болон дипломат паспорттой иргэд БНСУ-руу 90 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. Харин энгийн паспорттой иргэд визгүй зорчих боломжгүй болж буй ажээ.

 

Одоогоор таван жилийн хугацаат визийг түр хугацаанд зогсоогоод байгаа юм байна. Харинбогино хугацааны визийг олгож байгаа аж. Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээр хийж, шийдвэрт хүрсэн даруйд дахин таван жилийн визийг олгож эхлэх ажээ.

 

Г. Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uugiin durgui:
Yag adilhan hangug lalruudiig bas changalah heregtei. Ted yj handan bid yg l adilhan zagnah heregtei
2017-03-18
za ashgui dee:
ZUN BOLHOOR AJIL HIIH HUN OLDOHGUI BOLCHIH GEED BAISIIN YAAMAI DA MONGOLIIG MONGOLCHUUD L AJILLAJ UNDIILGUNU SHUDEE
2017-03-18
Зочин:
Ингэж гэнэт өөрчлөлт ороод эргүү со нууд лайтай шүү
2017-03-18
Bayaraa:
Manaih ch gsen shaardalga tawij adil bh heregt
2017-03-17
Зочин:
Новшнууд их хэмжээнии сөжү кимчи оруулаад хөөж явуулаа
2017-03-17
Зочин:
сайн ойлгогдохгүй л бна шүү Ийм сонин сунжирсан Тодорхой л баймаар
2017-03-17
Зочин:
Энэ Солонгосууд арай л давраад байх юм аа. Өөрсдөө болохоор ямар визээр манайд зорчдог билээ. Монголын газар нутагт ирэхээр нь дарамталдаг байцгаая аа, манайхаан
2017-03-17
Зочин:
3 сарыханы мөрөөдөл будаа
2017-03-17