Францад халдлага үйлдэхийг санаархжээ
2017-03-19

 

Францын Орли олон улсын нисэх буудалд исламын шашинтай нэгэн эр халдлага үйлдэхийг санаархсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж уг этгээдийг устгасан байна.

 

Гар буугаар зэвсэглэсэн 30 орчим насны нэгэн эр нисэх буудалд орж ирсэнийхээ дараа “Аллах үхсэн” хэмээн хэлжээ.

 

Халдлага үйлдэхийн санаархсан эрийг Зиед Бен Велгасем гэдэг бөгөөд 39 настай гэнэ.

 

Тус улсын Ерөнхий прокурор Франсуа Моллинс “Нисэх буудалд халдлага үйлдэхийг санаархсан этгээд цагдаа нарын хяналтад байдаг байсан” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин