Тиллерсон, Си Зиньпинтэй уулзжээ
2017-03-20

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хүрэлцэн ирээд байна. Тэрбээр Өмнөд Солонгос болон Япон улсад ажлын айлчлал хийж, АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трампийн захиасыг дамжуулж яваа юм.

 

Ноён Тиллерсон Бээжин хотноо ирсэн даруйдаа тус улсын Гадаад хэргийн сайд Ван И болон Батлан хамгаалах салбарын зарим  төлөөлөгчидтэй уулзсан билээ.

 

Тэрбээр өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Трамп Ерөнхийлөгч болсоны дараахан хоёр улс таарамжгүй харилцаатай болсон юм.

 

Ерөнхийлөгч Хятадын явуулж буй “Нэг Хятад” бодлогыг үл тоон, Тайванийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан билээ. Мөн тэрбээр маргаантай бүс нутаг гэгдэх Өмнөд Хятадын тэнгист эзлэн түрэмгийлэх бодлого явуулахгүй байхыг Бээжинд анхааруулахаас гадна АНУ-д нийлүүлж буй хятад барааны татварыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн билээ.

 

“Хоёр улсын дунд үүсээд буй том хангалыг багасгахад Тиллерсоны айлчлал ихээхэн ач холбогдолтой” хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Shi Jinping
2017-03-20