”Мик Холдинг” ХК ногдол ашиг тараана
2017-03-20

"Мик Холдинг” ХК-ийн ТУЗ-ийн №17/05 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 471 төгрөг 60 мөнгө буюу нийт 9.8 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2017 оны 4 сарын 5-ны өдрөөр гаргах бөгөөд ногдол ашгийг 2017 оны 5 сарын 5-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин