Хатагтай Гитлер
2017-03-20

 

Туркийн “Gunes” гэх сонин нүүр хуудастаа Германы Канцлер Ангила Меркелиийг шоглосон зураг нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Канцлерийг Гитлер болгож, зургийн тайлбартаа “Хатагтай Гитлер” хэмээн бичжээ. Тус сонины редакц “Германы Засгийн газраас болж, Канцлерийг Гитлер болгосон” гэж тайлбарласан байна.

 

Турк улсад ирэх сард “Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэх” асуудлаар бүх нийтийн санал асуулга болно. Уг санал асуулгад Европын орнуудад амьдарч буй туркуудыг оролцуулахаар болж, тус улсын сайд ноёд гадаадад амьдарч буй иргэдэд мэдээлэл өгөхөөр хөлгийн жолоо залсан ч багагүй саадтай нүүр тулаад буй билээ.

 

Нидерланд, Германы Засгийн газар иргэдтэй хийх сайд нарын уулзалтыг хориглоод байгаа юм.

 

Уг асуудлаас болж Турк Европын олон оронтой муудалцахад хүрээд байна. Зөвхөн Герман улсад 1.5 сая турк амьдардаг бол Нидерланд улсад 400 мянган турк амьдардаг байна. Тэдний саналыг авах нь Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганд ихээхэн тус болох нь тодорхой билээ.

 

Эрдоган сайд нарын уулзалтыг зөвшөөрөхгүй бол Европын холбоотой байгуулсан цагаачдыг нутагтаа байршуулах гэрээг цуцалж, Туркт байгаа дүрвэгсдийг албадан гаргахаа сануулаад буй юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үнэхээр адилхан юм байна шүү
2017-03-20