Улаанбаатар хотын гео-экологийг судална
2017-03-20

2016 онд улсын төсвийн 9.3 тэрбум төгрөгөөр геологи судалгааны ажил хийгджээ. Улсын төсвөөр хийгдэж буй геологи судалгааны ажил сэдэвчилсэн болон чиглэсэн гэсэн чиглэлээр хийгддэг байна. Сэдэвчилсэн судалгааны ажилд сансарын зургийн байрлал, газрын ховор элементын судалгаа хийгддэг. Харин 2017 онд энэ хүрээнд Улаанбаатар хотын гео-экологийн судалгааг хийх аж.

 

 

1997, 2009 онд Улаанбаатар хотын гео-экологийн судалгаа хийгдсэн байдаг. Харин энэ удаагийн судалгаагаар гэр хорооллын хүнд металын бөөгнөрөл, бохирдлын түвшинг тодорхойлно. Мөн цас, агаарын, ургамлын бүрхэвчээс дээж авч, геологийн ямар тогтоцтой болох, яагаад ойрхон давтамжтай газар хөдөлж байгаа зэргийг судлах юм байна. Судалгааны үр дүнд Улаанбаатарын гүний тогтоц тодорхой болох аж.  

 

Нийслэлийн гео-экологийг судлах төсөл гурван жил үргэлжилнэ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин