С.Эрдэнэ: АН цоо шинэ нам болон буцаж ирнэ
2017-03-20

Ардчилсан намын Дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд явагдана. Тус сонгуульд нэр дэвшигчдэд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулав. 

 

Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслолын ажиллагааг АН-ын дарга С.Эрдэнэ нээж, үг хэлэв. Тэрбээр "Энэ бол манай намын түүхэнд анх удаа болж буй томоохон үйл явдал. Зөвхөн АН-ын төдийгүй Монголын улс төрийн түүхэнд байгаагүй томоохон сонгууль болж байна. Энэ сонгууль АН нэгдмэл нэг санаа зорилготой болж байгаагийн илрэл. Бид фракцигүй, бүлэглэлгүй нам болно гэж зорьсон. Энэ зорилгын хамгийн том тулгуур зарчим нь өнөөдөр явагдаж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

 Энэ сонгууль явагдсаны дараа үндэсний хэмжээнд АН 100 хувь шинэчлэгдсэн, бүх шатны удирдах бүрэлдэхүүн бүх гишүүдээсээ сонгогдсон, цоо шинэ нам болж төлөвшиж, буцаж ирнэ. Энэ бол АН-ын гишүүдийн олон арван жил хүлээж байсан өөрчлөлт. Бидний эхлүүлсэн үйл ажиллагаа Монголын улс төрийн бүхий л хүрээнд загвар болсон шинэчлэл болно гэдэгт эргэлзэхгүй байна. Эрх баригчдаас эхлээд олон улс төрийн нам манай намын энэ өөрчлөлт шинэчлэлтийн замаар явна гэдэгт найдаж байна. Монголын сонгогчдын дунд улс төрийн намуудын нэр хүндийг өсгөхөд үр дүнтэй алхам болно” хэмээв. 

 

Тус намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр нийт 565 хүн бүртгүүлсэн байна. Тэдний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх бол 54 хүн нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад нэр дэвшлээ. Тэдэнд АН-ын дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нарын удирдлагууд нэр дэвшигчийн үнэмлэхийг, Монголын нууц товчоотой гардуулан өгч, амжилт хүсэв.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Чам мэтийн алуурчин,хулгайч ,авилгалч,луйварчид байгаа цагт үхсэн ацаараа шинэчлэгддэг юм.Шоронгийн хулгайчуудаараа дарга тавьж өөрийгөө тойрон хүрээлүүлж,мөнгөөр бүхнийг шийдэж,шударга мэдлэг боловсролтой гишүүдээ цааш нь түлхэж байгаа чинь шинэчлэл үү
2017-03-20
ЗОЧИН:
ТА НАРЫГ ШИНЭЧЛЭГДЭНЭ ГЭЖ ИТГЭСНЭЭС ЧОНО МАХНААС ГАРНА ГЭВЭЛ АРЙ ҮНЭМШИЛТЭЙ СОНСОГДОНО ШҮҮ.
2017-03-20
өвгөн:
Эрдэнэ даргаа АН маань одоо хаашаа тонилчихоод хаана очиж шинэчлэгдээд улс орноо дампууралын ирмэгт хүргэчихээд ахиж дампууруулхаар эргэн ирэх гээд байгаа юм бэ?
2017-03-20
Зочин:
Бид чаднаа илүү ихийг бүтээнэ
2017-03-20
Иргэн:
АН шинэчлэгдээд Цав цагаан толгойтой болж гэнэ дээ.
2017-03-20
Зочин:
Энэ луйварчид, дураараа дургих нь хэтэрлээ! Та нарын ардчилал гэж юу байхав. Луйварчлал!
2017-03-20
зочин:
Шинэ гэж баахан эд хөрөнгө мөнгөнд нь бялхаж бялуурсан эрх нь дэндсэн маанаг бацаануудаа Улс Төрд оруулж ирэхээ хэлж байгаан байгааз муу луйварчид тагжгар Элбэгийн үр төлөөс авахуулаад...Ийм байхад хэзээ энэ нам хөгжихгүй ээ хамуудаа........
2017-03-20
Зочин:
За за үлгэр яриад яахав эрдэнийнхэн элбэж ан ыг базах нь л дээ
2017-03-20
Зочин:
Oiriin uyed bish baihaa
2017-03-20
Hhfg:
Huuchin humuus baikhad shine nam garna gej yu balhavdee
2017-03-20
irgen:
shine zaluuchuudaa devshuulj oorsdoo zovloj yvbal shine toriin shine nam bolnodoo
2017-03-20