Дамаск хотыг пуужингаар харважээ
2017-03-20

 

Сирийн нийслэл Дамаск хотноо тулаан болж буй тухай Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн төвөөс мэдээллээ.

 

Дамаск хотын зүүн хэсгийг босогчид хяналтадаа авахаар армийнхантай тэмцэж байна. Босогчид хотын төвийг пуужингаар харваж, их буугаар галласан хэрэг гарчээ. Мөн босогчид Жобар дүүрэгт тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр автомашиныг дэлбэлж, армийнхны хяналтад байгаа бүс нутагт нэвтрэхийг санаархсан гэнэ. 

 

Уг тулааны үеэр хэдэн хүн амиа алдсан эсэх нь нууц байгаа юм.

 

Армийнхан босогчдын нуугдаж байсан нууц хонгилуудыг илрүүлж, устгаж эхэлжээ. Хүний эрхийн төвөөс мэдээлж буйгаар “Армийнхан босогчдод агаараас 30 удаа цохилт өгч, их хэмжээний хохирол учруулсан” гэв.

 

“Сирид 2011 онд дэгдсэн иргэний дайны улмаас 310 мянган хүн амиа алдсан” талаар НҮБ мэдээллээ. Дамаск хотноо өнгөрсөн долоо хоногт террорист халдлага болж, 31 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин