Гамшгаас хамгаалах дадлагыг пүрэв гарагт зохион байгуулна
2017-03-20

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу манай улс гуравдугаар сарын 22-нд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.

 

 

Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Газар хөдлөлтйн гамшгаас хамгаалах асуудлыг Засгийн газар болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Иймд иргэд байгууллага, идэвхтэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс үндэсний хэмжээний хөдөлгөөн зохион байгуулна” гэсэн юм.

 

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио дуугарах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллаж гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
Shuud.mn
Сонин хачин