Засгийн газрын 11 дүгээр байранд гарсан галыг унтраалаа
2017-03-20

Гэрэл зургийг mpa.mn

 

Чингэлтэй дүүргийн III хороо Засгийн газрын 11 дүгээр байрны хоёрдугаар давхарт гал гарлаа гэх дуудлага өнөөдөр 13:15 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.


Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиж, хоёрдугаар давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсныг унтраасан байна.

 

Тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж утаажилтын бүсээс гаргааж, ажиллажээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ МУУГИЙН ЁР ШҮҮ.
2017-03-21
789456:
Ундрам захирлаа ажлаа сайн хий л дээ
2017-03-20