Эх орноосоо дайжих хүсэлтэй иргэдийн тоо ихэслээ
2017-03-20

 

-“Жилд 600 хүн виз мэдүүлдэг байсан бол, одоо өдөрт 600 хүн “дүрвэхийг” хүсч байна”-

 

“Монголд амьдрах хүнд боллоо, гадагшаа л гаръя” гэх иргэдийн тоо сүүлийн хэдэн саруудад эрс олширчээ. Анх “Зуучлах товчоо” байгуулагдаж Солонгост ажиллах иргэдийг бүртгэж эхлэх үед жирийн иргэдээс эхлээд эмч багш, төрийн шагналтнууд, гавъяат цолтнууд нь хүртэл олноороо хонон өнжин дугаарлаж бүртгүүлдэг байсан үе эргэн ирэх нь. Ажил эрхэлж байгаа иргэд лизингийн өр, үнэ ханшны өсөлтөд дарлуулж, ажлын байраа орхин Солонгосын виз хүсэхээр дугаарлаж байна.

 

Хоёрхон жилийн өмнө өдөр тутмын сонинд “Солонгос сонин биш болжээ” гэж бичиж байв. “Жилд нэг дүүргээс 600 хүн бүртгэх ёстой ч тоондоо хүрдэггүй” гэж СБД-ийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Гантуяа ярьж байж. Гэтэл 2016 оны аравдугаар сараас 2017 оны гуравдугаар сарын хооронд нэг өдөрт л 600 хүн виз хүсэх материалаа ирүүлж байгаа аж. Хариуг өдөрт нь өгдөг байсан бол өнөөдрийн ачааллаас үүдэж 15 хоног хүлээлгэдэг болж. Түүнчлэн виз аваад явсан иргэдээс “харлаж” үлдэх нь олширсон байна. Тухайлбал 2016 оны 11, 12-р сард виз авсан хүмүүсээс 500 орчим хүн, энэ оны нэгдүгээр сард 221 хүн хууль буcаар оршин суух сонголтыг хийжээ. Ийнхүү Монгол Улс тус улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоог тэргүүлж байна гэдгийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн.

 

Эрх баригчид ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсанаар зах зээлд хөрөнгө цутгах боломжтой боллоо гэх маягаар мэдээлж байна. Гэвч НӨАТ, ХАОАТ, нийгийн даатгалын татварыг нэмснээр хөдөлж, хөдөлмөрлөж байгаа иргэдэд ачаалал үүсгэх атлаа ахмадын хишиг, цалинтай ээж гэх мэтийн ажиллах боломжгүй иргэдэд амьжиргаа залгах төдий мөнгө хуваарилсан хэвээр байна. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотой учир ийнхүү “додомдож” орхиод, нийгэмд баялаг бүтээж буй давхрагатайгаа “тулж ажиллах” шийдвэрийг гаргаад байгаа юм.

 

Ирэх хаврын чуулганаар төсөвт тодотгол хийснээр дээрх татварын нэмэгдлүүдийг баталгаажуулна. Эдийн засгийг нуруундаа үүрч явдаг хувийн хэвшлийнхэнд, цаашлаад төрд ажиллаж цалингаараа амьдралаа зогоож яваа иргэдэд хамгийн эмзэг тусах нь ойлгомжтой.

 

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 173 хувьтай тэнцэж, бага орлоготой улсуудын өрийн дундажаас 20 дахин өндөр болтлоо өссөн энэ үед төрийн бодлого улстөржихгүй, иргэдээ хамгаалсан ухаалаг шийдэлтэй байх ёстой. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуультай уялдаж, иргэдийн саналыг ямар ч хамаагүй үнээр авахын төлөөх эрх баригчдын улайрлын золиос болох нь тодорхой. Харин сонгуулийн маргаашаас эхлэх гурван жилийн хугацаанд эдийн засгаа аварч иргэдээ эх орондоо амьдрах баталгаатай болгож чадах уу.

 

У.Тогтох

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tur barij bga humuusiin tsewer buruu heden luiwarchid bie bienee eeljleed dewshuuleed songoson bolood l yawna jilees jild hymraad odoo bur iish tiishee l yawahgui bol mongold amidrahad hetsuu bolj ene zasaglaliig ter chigeer n buulgaj tom shinechlel hiimeer bgan teer jiliin solongoschuud shig
2017-03-21
Зочин:
МАН авлига мөнгөө төлсөн улсад л ажил олгодог тогтолцоог Монголд бий болгосон.
2017-03-21
Zochin:
Bi eh oronriugaa yWna gd nohorteihee suuiin sarudad bur taarxaa baisan humuus teghed durweed bn ghiin yaanaa hunii nutag bol hunii l nutag shudee dotor dawchdad estoi tam bxiin.
2017-03-21
зочин:
Манай улс 40-өөс дээш насныхныг тэтгэвэрт гаргахгүй юм байхдаа!? Хааш даа манаач харуулын ажлаас өөр ажил олдох биш!?
2017-03-21
зочин:
Солонгос улсад гэрээгээр ажиллах юмсан. Монголдоо ажил хийх гэхээр ажил олдохгүй юм. Олдохоор 1 сар ажил хийгээд цалингаа авч чадахгүй халагдах юм. Зарим ажилд нас гологдох юм. Тоочвол байна байна өмссөн зүүсэн, царай зүснээс авхуулаад.....
2017-03-21
Zochin:
Mongoloos garch xaashaa ch xamaagyi yamaar ba . 50 garsan xuniig ajild avaxgui. Tetgevert garaxaa xuleexeer
2017-03-20
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-20
Зочин:
MAN-YG ZASAGT GARAKHAAD MONGOLCHUUD GADAGSHAA DAYJIDAG NI UNEN SHUU ,
2017-03-20
Зочин:
MAN-YG ZASAGT GARAKHAAD MONGOLCHUUD GADAGSHAA DAYJIDAG NI UNEN SHUU ,
2017-03-20
Зочин:
Солонгосд ажилаж байгаад ирсэн хүмүүс, монголд ажилаж амьдарч байгаа хүмүүсийн ялгааг харахад өдөр шөнө хоёр л гэсэн үг! Олон талаараа хол ялгаатай байдаг юм. Наад зах нь ар, гэрээ тэжээж бна, унаатай болж бна, орох оронтой болж байна! Энэ чинь л амьдрал биз дээ!
2017-03-20
zoos:
So-ru narsb mglchvde tend mungu xuraa mgl ulsgulun blno
2017-03-20
medi:
ard tumen dee unen zuv medeell uguurei
2017-03-20