Наурызын баярт зориулсан барилдаанд казах бөх түрүүлэв
2017-03-21

 

Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд /2017.03.21/ боллоо.

 

Уг барилдааныг Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат, Монгол болон Казакстан улсын гавъяат тамирчин, Монгол улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх харцага О.Бахытын нэрэмжит болгон зохион байгуулсан.

 

Барилдаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харъяат "Өлгийн хүчтэн" бөхийн дэвжээ, ЗХ-ний 013-р ангийн бөх аймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Алдар спорт хороо, “Энгүй тал” компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэлээ.

 

Булган аймгийн харъяат аймгийн арслан Г.Ганбаатар, Баянхонгор аймгийн харьяат, аймгийн заан Батцэнгэл нар их шөвөгт шалгарав.

 

Ийнхүү 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Наурызын барилдаанд анх удаа казак бөх түрүүллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
TENEGUUD MONGOOR UNAA BIZDEE
2017-03-22
ард:
монгол сайхан бехийн барилдаан устаад удаж байнаа чи менгетэй бол цолтой бех ,ихг болох амархан болсон
2017-03-21
зочин:
Нэг компаний ой болно тэр компаний бөхөд бүгд унана. Эрчим хүчний баяр болохоор ТЭЦ-ийн бөх нь түрүүлнэ Үндэсний бөх гэдэг жүжиг үзэхээ болиод 20 жил болов.
2017-03-21
Зочин:
Үндэсний бөх гэж спорт биш жүжгийн тоглоом наадгай болоод удаж байна. Наурызын баяын барилдаанд заавал казак бөх түрүүлнэ гэж байх уу?
2017-03-21