Жилд 600 сая тонн ус олборлон ашигладаг
2017-03-21

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль, Монголын гидрогеологичдын холбоо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хэвлэлийн хуралд оролцсон гидрогеологич эрдэмтэд газрын хэвлийн усыг илрүүлэх, зүй зохистой хэрэглэх, бохирдуулахгүй хамгаалах нь өнөөдрийн тулгамдсан асуудал болоод буйг хэлж байна. Усыг гадаргууны болон газрын доорх хэмээн ангилдаг. Манай улсын хувьд жилд 600 сая тонн усыг олборлон ашигладаг. Үүний 90 хувь нь газрын доорх ус гэдгийг Монголын гидрогеологичдын холбооны тэргүүн, профессор Н.Батсүх хэлж байна. 

 

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болох уул уурхайд усыг ихээр хэрэглэдэг. Энэ салбарт жилд 100 сая  тонн ус ашигладаг байна. Тиймээс уул уурхайн аливаа төсөл хөтөлбөр хэрэжгүүлэх, ТЭЗҮ боловсруулахдаа усан хангамжийг тодорхойлох зүй ёсны шаардлагатай. Усан хангамжийг илрүүлж, зүй зохистой ашиглах нь уул уурхайн салбар хөгжих үндэс суурь болно гэдгийг гидрогеологичид хэлж байна. 

 

Мөн тэд Улаанбаатар хотын ундны усны төвийн эх үүсвэр хумигдаж, бохирдоход хүрээд буйг хэллээ. Ундны усны тэжээлийн бүсэд гэр хороолол байдаг нь ус бохирдоход нөлөөлж байна. Бас усны талбайн 30 хувьд нь барилгажилт явагдсан нь нөөц багасгахад хүргэнэ гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид хэллээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
us us us us us
2017-03-21