Хурдан морины уралдааныг цуцалжээ
2017-03-22

Завхан аймгийн Цагаанхайрхан суманд менингококкт халдвар илэрчээ. Таван настай охины гэнэт халуурч, биеэр нь тууралт гарсны улмаас  эмнэлэгт дуудлага өгсөн аж. Аймгийн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, өвчтөнд клиник онош тавьж шинжилгээ, анхан шатны эмчилгээ хийж, халууныг бууруулж, хүүхдийн биеийн байдлыг тогтворжуулжээ. 

 Өвчтнийг өчигдөр аймгийн Халдвартын тасагт хэвтүүлэн анхан шатны эмчилгээ хийж эхэлжээ. Одоо хүүхдийн биеийн байдал тогтворжсон ч оношийг баталгаажуулах нарийн шинжилгээг давтан хийх шаардлагатай аж. Халдварт өвчний нэг тохиолдлыг дэгдэлт гэж үздэг учраас Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж, Цагаанхайрхан сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Мөн Завхан аймагт гуравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болох хурдан морины бүсийн уралдааныг цуцлах шийдвэрийг гаргажээ.

Shuud.mn
Сонин хачин