АН-аас хэвлэлийн хурал зарлалаа
2017-03-23

09.00 цагт: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ-аас СХД-ийн ЗДТГ-т сургалт хэлэлцүүлэг хийнэ.


09.00 цагт: "Монголын геологи хайгуул-2017" чуулга уулзалт, үзэсгэлэн Корпорейт Конвеншн төвд эхэлнэ.


10:00 цагт: Дэлхийн цаг уурын өдөрт зориулсан Онол практикийн бага хурал Цаг уур, орчны шинжилгээний газрын Хурлын танхимд  болно.


10.00 цагт: "Баялаг Ундраа" ХХК-ийн худалдааны төвд "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд хүнсний худалдаа үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэгч иргэд аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өдөрлөгийн нээлт болно. 


11.00 цагт: АН-ын байранд намын дотоод сонгууль болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: 2016 оны сонгуулийн дараа явуулсан иргэд олон нийт шинэ Засгийн газраас юу хүсч хүлээж байгаа тухай судалгааны үр дүн хэрхэн өөрчлөгдсөн бол... УИХ-ын 100 дахь өдрийн талаарх олон нийтийн судалгааны үр дүнг Канад улсын Элчин сайд болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн суурин төлөөлөгч нар танилцуулна.


11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд ГССҮТ-ийн Түлэнхийн төвд тоног төхөөрөмж хандивлах аян зарлаж байгаа талаар Эрүүл энхийн түүчээ ТББ-аас мэдээлэл хийнэ


12:00 цагт: Япон улсаас орж ирсэн төслийн 500 сая төгрөгийг шамшигдуулсан талаар Хайбат ХХК-аас Үндэсний мэдээллийн төвд  мэдээлнэ.


15.00 цагт: Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд “УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ-2017” хэлэлцүүлгийг зохион байгуулна.


 

Shuud.mn
Сонин хачин