Лондон хотноо халдлага болж, таван хүн амиа алджээ
2017-03-23

 

Их Британийн парламентийн танхимын гадна халдлага болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн этгээд үүргээ гүйцэтгэж байсан цагдааг хутгэлжээ. Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг буудсан байна. Нэгэн этгээд автомашин жолоодон Уэстминстерийн гүүрэн дээр явж байсан явган зорчигчид руу дайрсан байна.

 

Халдлагаар таван хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтжээ. 

 

Уг хэргийн улмаас нийтийн тээврийг хэсэгчлэн зогсоох Хотын даргын шийдвэр гаржээ. Цагдаагийн Ерөнхий газраас уг хэргийг “террорист халдлага” гэв.

 

Халдлага болох үед парламентын ордонд шуурхай хуралдаан зохион байгуулагдаж байсан талаар “ВВС” агентлаг мэдээлэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин